“Сингапур 2012” залуучуудын анхдугаар олимпийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ Баатарзоригийн Батцэцэгийн нэрэмжит өсвөр үеийн тэмцээн энэ сарын 14-15-нд Налайхад болох гэж байна. Нээлтэй зохиогдох тус тэмцээнд 1995 оноос хойш төрсөн, УАШТ-ээс медаль авч байгаагүй тамирчид оролцох боломжтой юм. Тэмцээн хөвгүүдийн 11, охидын найман жингийн ангиллаар явагдах бөгөөд багийн дүнг гаргахдаа жин тус бүрийн хамгийн сайн барилдсан нэг тамирчны оноонуудыг нэгтгэж гаргах ажээ.
Р.МАНЛАЙ