Шатрын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-12-нд “Хос мастер” клубт боллоо. Тэмцээнд 18 байгууллагын эрэгтэй 28, эмэгтэй 24 та мирчин швейцарь системээр долоон өрөг өрсөлдсөн юм. Дүн гарахад эрэгтэйчүүдээс ОУМ Б.Гүндаваа 5.5 оноогоор аваргалж, ФМ У.Насан жаргал 5.5, Г.Мөнхгал таван оноогоор удаалсан юм. Харин эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул зургаан оноогоор тэргүүлж, Т.Батчимэг 5.5, ФМ Б.Ану таван оноо гоор медальт байрыг эзэллээ. Багийн дүнгээр МУИС, ШУТИС, “Мон-Алтиус”-ийн шатарчид тэргүүлсэн юм. Ангилал бүрийн эхний дөрвөн байрт шалгарагсад наймдугаар сарын дундуур Португал улсад болох оюутны ДАШТ-д оролцох эрх авчээ.
Р.МАНЛАЙ