ОУОХ 2005 оны хурлаараа тус хоёр спортыг “Бээжин-2008”-аас хойш олимпийн хөтөлбөрөөс хасах шийдвэр гаргасан. Үүний дараа тэд 2016 оны Рио-де-Жаней-рогийн олимпод оролцох хүсэлтээ тус тусдаа илэрхийлсэн ч тэдний мөрөөдөл талаар болсон юм. Тиймээс хоорондоо төстэй энэ хоёр төрлийн спорт нэгдэж, олимпийн хөтөлбөрт дахин багтахын төлөө хичээхээр шийджээ. Олон улсын бейсболын холбооны төлөөлөгчийн хэлснээр гуравдугаар сарын 17-нд Голландад болох софтболын холбооны хурлаар үүнийг дэмжсэн шийдвэр гарах магадлал өндөр гэнэ. Хэрвээ асуудал шийдэгдвэл тэд 2020 оны олимпийн үлдсэн ганц суудлын төлөө каратэ, дугуйт тэшүүр, ханан хаданд авиралт, сквош, вейк борд, үшү гэсэн төрлүүдтэй өрсөлдөх юм. Энэ дундаас хэн азтан болохыг шийдэх хурал 2013 оны есдүгээр сард болно.
Г.БАЯРСАЙХАН