Эрүүл, хөнгөн хооллох сонирхолтой хэн бүхэнд зориулж амтлаг шөлний жорыг танилцуулж байна. Та ажил ихтэйн улмаас хааяа оройтдог уу ?
Орц:
-250 гр бүдүүн гоймон
-450 гр дүпү (жижиг, тэнцүү хэрчинэ)
-Гурван хоолны халбага чидуны тосыг нэг хоолны халбага ургамлын тостой холино
-Давс, нунтаг хар перец
-400 гр бууцай
-200 гр ногоон сонгино (нарийн, ташуу хэрчинэ)
-Нэг ширхэг улаан чинжүү (жижиг хэрчинэ)
-Чимх элсэн чихэр
Хийх арга:
Гоймонгоо чанаад, шүүхдээ чанасан усныхаа гурав хуваасны нэгийг үлдээнэ. Энэ хооронд хайруулын тавган дээр тосоо халаагаад, дүпүгээ давс, перецээр амтлан шаргал өнгөтэй болтол нь шарна. Үүн дээрээ бууцайгаа хийнэ. Бууцайнд тос нэвчиж, зөөлөртөл нь шараад, дээр нь ногоон сонгино, жижиглэсэн улаан чинжүү, элсэн чихэр нэмнэ. Үүнийхээ дээр үлдээсэн гоймонгийн усаа хийж буцалгахад шөл бэлэн болно. Ингээд гоймонгоо хийгээд аягалаарай.