Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, таван асуудал хэлэлцжээ. Энэ хуралдаанаар С.Пүрэвсүрэнг Ар хангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, М.Эрдэнэбатыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. С.Пүрэвсүрэн нь Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, хамт олонтойгоо таарамж муутай харилцдаг зэрэг зөрчил гаргасан аж.
Харин шүүгч М.Эрдэнэбат нь нэгэн эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ташаа дүгнэлт гаргасан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хавтаст хэрэгт хийсэн, шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд заасан хугацаа хэтрүүлэн прокурор, шүүгдэгч нарт гардуулсан зэрэг зөрчил гаргасан гэнэ.
Мөн хуралдаанаас Монгол Улсад шүүх байгууллага байгуулагдсаны ойг сэргээн тогтоох тухай болон Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолыг баталсан байна.
Г.РАВЖАА