УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь нар “Нийгмийн даатгалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулан 35-55 хүртэлх насны эмэгтэй, 45-60 хүртэлх насны эрэгтэй ажилгүй иргэнд ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж байх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн барив. Төслийнх нь талаар Я.Батсууриас сонирхов.
-Төсөл батлагдвал олон хүний гомдлыг тайлах байх. Гэхдээ ийм хуультай болох шаардлага байна уу. Эндээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Судалгаанаас үзэхэд дээрх насны хүмүүс ажилгүйдэлд өртөх нь их байгаа бөгөөд ажил олгогчид ийм хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулах сонирхол багатай байдаг нь нууц биш. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийг 700 гаруй мянган иргэн төлдөг. Нийгмийн даатгалын санд нэг жилд 500 гаруй тэрбум төгрөгийн орлого хуримтлагддагаас 260 гаруй тэрбумыг нь ажил олгогч төлдөг юм байна.
Нийт шимтгэл төлөгчдийн 30 орчим хувь нь 35-аас дээш насны эмэгтэй, 45-аас дээш насны эрэгтэй хүмүүс байдаг. Хөдөлмөрийн харил цаанд оролцох иргэнийг насны бүл гээр ялгаварлан гадуурхахыг хориглох, ийм үйлдэл гарга сан тохиолдолд Захиргааны ха риуцлага хүлээлгэж байхаар Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Хууль батлагдсан тохиолдолд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.
Э.ТӨР