Монгол Улс дэлхийн бусад оронд гайхуулах, онцлог газар нутаг олонтой орон. Эдгээр гайхамшгийн нэг бол өвлийн цагт манай нутагт дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын агаарын их даралтын төв тогтмол үүсдэг юм байна. Увс, Хяргас нуурын хотгорыг хамарсан энэ нутгийг га зарзүйн ухаанд агаарын их даралтын Азийн төв гэж нэрлэдэг. Мөн дэлхийн бөм бөрцгийн хойшоо хамгийн их түрж орсон манхат элс нь Увс аймгийн Зүүнговь сумын нутаг дахь Бөөрөгийн элс ажээ. Энэ элсний хойд зах нь хойд өргөргийн 50 градус 18 минутад хүрсэн байна. Ингэснээр Канадын өмнөд хэсэгтэй зэрэгцэж байдаг гэнэ. Түүнчлэн дэлхийн бөм бөрцгийн хойд хагасын ураг шаа түрж орсон ул хөрс ний үргэлжилсэн цэвд гийн хамгийн урд зах нь манай Баянхонгор аймгийн Эрдэнэ цогт сумын нутагт Дарагт уул хавьд хүрсэн байна. Энэ нь Газрын дундад тэнгисийн хойд эрэгтэй бараг зэрэгцдэг гэсэн үг. Бөөрөгийн манхат элс, цэвдгийн хамгийн урд зах хоёр нь хоорондоо 700 орчим км зайтай. Харьцангуй ийм бага зайд говь цөл нь хойшоо, цэвдэг хөрс нь урагшаа түрж зөрчихсөн газар энэ ертөнцөд Монголоос өөр газарт байхгүй юм байна.
Ц.МАРАЛ