Хууль зүй дотоод хэргийн дэд сайд В.Удвал, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ЦЕГ-ын Тамгын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Арвинбуудай нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний үеэр хохирсон иргэд, цагдаагийн албан хаагчдад ямар тусламж үзүүлсэн, цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар танилцуулсан нь сэтгүүлчдийн хүссэн мэдээлэл биш байв. Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон шүүх хурлын үйл явц, шүүгчийн гаргасан шийдвэр хууль эрх зүйн үндэслэлтэй эсэх, цагдаагийн албан хаагчид ажил хаялт зохион байгуулах гэж байгаа талаар олон асуултад хариулт хүслээ.

-Цагдаагийн дөрвөн ажилтанд холбоотой хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд Г.Ганбаатарын хэргийг тусгаарлаж, бусад холбогдогчдыг цагдан хорих шийдвэр гаргалаа. Шүүгчийн гаргасан энэ шийдвэр хууль зөрчсөн үү. Цагдаагийн гурван ажилтны бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн. ЦЕГ-ынхан тэдэнтэй уулзаж, биеийн байдлыг нь асуусан уу?
В.Удвал: -Шүүх эрх мэдлийн хүрээнд шийдвэрээ гаргасан үед хэн нэгэн буруу, зөв гэж дүгнэх эрх байхгүй. Шүүгчийн шийдвэр хууль зөрчсөн, эсэхийг дээд шат ны байгууллага нь хянана. Шүүхийн үйл ажил лагаанд хөнд лөнгөөс оролцох, нөлөөлөх эрх хэнд ч байхгүй. Шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргах эрхээ шүүгчдэгчид эдэлж байгаа байх.
Г.Баясгалан: -Өнгөрсөн нэгдүгээр сард цагдаагийн ар гэрийнхэн бидэнд хүсэлт гарган, эрх зүйн тус лалцаа үзүүлэхийг хүс сэн. Бид яллаж буй зүйл ангийг судалж үзээд цэргийн гэмт хэр гийн зүйл ангиар цагдаагийн ажил тныг яллах эрх зүйн зохи цуу лалт байхгүй гэдгийг Улсын ерөн хий прокурор, Нийслэлийн прокурорын газар болон Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд албан тоот хүргүүлсэн.
Ц.Арвинбуудай: -Бид цагдаа гийн дөр вөн ажилтан тайгаа хол боо той бай гаа. Шүүх эмнэл гийн эмч нарын шийд вэрээр эмнэлэгт хэв тэн эмчл үү лэх шаардлагатай гэж үзээд Сүхбаа тар дүүргийн эм нэлэгт хүргэсэн.
-Шүүхийн гадна цаг даа гийн ажилт нууд ол ноороо ир сэн. Гэсэн ат лаа шүүгч Ч.Хосбаярыг хүмүүс бүчин дайрахад хамгаалахгүй байсан. Тэднийг хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж болох уу. Түүнээс гадна ажил хаях ту хай тэнд цугларсан цаг даа гийн ажилт нууд ярьж байсан?
Ц.Арвинбуудай: -Шүүхийн үйл ажил лагааг та сал дуулж, нө лөө лөх гэж олноороо цуг ларсан гэх та шаа мэдээлэл зарим нэг хэвлэлд гарсан байна. Нэг салбарт олон жил хамт ажил ласан хүмүүс найз нөхдийн жур маар очсоныг үгүйс гэхгүй. Олны анхаарлыг татсан хэр гийг шүүх хурлын үйл явцад саад учруулж болзошгүй гэж цагдаагийн байгууллага үзээд хэв журам сахиулахаар 60 ажилтнаа явуул сан. Хуулиар эргэн тойрны хэв журам сахиулах, шүүхийн аюул гүй байд лыг хан гах нь тус тусдаа байдаг. Шүүх хурлын явцад болон дараа нь хэн нэгний эрх чө лөөнд халдлаа гэх гомдол цагдаагийн газарт ирээгүй. Цаг даагийн ажил тан ажил хаяхыг хуулиар хориг лосон. ЦЕГ-аас зохион бай гуу лалт тай ямар нэгэн арга хэмжээ аваагүй, ямар ч үед ажил хаях эрх байхгүй гэд гийг онцолъё.
-Шүүх бүрэлдэхүүнээс шүүгчдийн өмгөөлөгчид татгалзсаны дараа шүүгч цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
В.Удвал: -Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бүх асуудлыг дээд шатны шүүх шийднэ. Зарим сэтгүүлч цагдаагийн ажилтан шүүгчийг хамгаалаагүй тухай ярьж байна. Ямар нөхцөл байдал үүссэн талаар ЦЕГ-аас тайлбар авч хариу мэдэгдэх болно гэв. Мөн өдөр Шүүгчдийн холбооноос мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд “Шүүгдэгч нарын өмгөөлөгч өвчтэй, хурал давхацсан, гадаад явсан зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан нь шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа явдал гэж үзэ хээр байна. Тиймээс Сүхбаатар дүүр гийн шүүх бүрэлдэхүүн шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах, эрүүгийн хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Иймд шүүх хуралдаан цаашид хэвийн явагдах нөхцөлийг хангах талаар цагдаагийн байгууллагын удирдлага, Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч, шүүхийн шийдвэр бо дитой хэрэгжих, шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах, шүүгчийн аюулгүй байдал, ха раат бус байдлыг хангах талаар хуульд заасан арга хэмжээ авч хэрэг жүүлэхийг шаардаж байна” гэжээ.