“Парламентын Ажлын албаны талаарх бусад орны туршлага, УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Тамгын газрын одоогийн бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн явц, цаашдын чиг хандлагыг хэрхэн сайжруулах талаар ярилцсан байна. Мөн бусад улс орны туршлагатай харьцуулсан судалгаан дээр үндэслэн санал бодлоо солилцжээ.
Уг асуудлаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй аж. Хэлэлцүүлгийн үеэр тодорхой сэдвээр илтгэл тавьсан байна. Дэлхийн парламент нь хуулийн төсөл санаачлах, төслийг хэлэлцэн батлах чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өндөр мэргэшлийн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх тусгай албатай байдаг. Гэтэл манайд энэ асуудал хангалтгүй байгаа юм.
Энэ үеэр УИХын Тамгын газрын Ерөнхий нарийн бич гийн дарга Ц.Шаравдорж “ УИХ-ын тухай хуульд УИХ-ын Тамгын газрын тухай хоёр өгүүлбэр л бий. Тэгвэл бусад оронд парламентын ажлын албыг тогвортой, мэргэжлийн, хараат бусаар ажиллахыг нь хуульчилж өгсөн байдаг. Иймд энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу Ажлын хэсэг дахиж ажиллах болно” гэлээ.