Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Байгаль орчны тухай багц хуулийн төслийг хаврын ээлжит чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Гансүх ахлах аж. Тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллах хугацаандаа уг хуулийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм.
Байгаль орчны багц хуулийн төсөлд өмнө энэ салбарт үйлчилж байсан 18 хуулийг 10 хууль болгон нэгтгэсэн. Ингэхдээ зургаан хуулийг системчлэн давхардал хийдлийг арилган нэгтгэж, хоёр хууль шинээр боловсруулж, найман хуульд нэмэлт өөрчлөлт оруулан боловсруулжээ.
Байгаль орчны багц хуулийн төсөлд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэр гийлэх тухай, Хог хаягдлын тухай, Амьтны тухай, Ус бохирдуулсны төлб өрийн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Байгаль орчинд нө лөөлөх үнэлгээний тухай хууль, Ойн тухай хууль, Агаарын тухай хуулийн шинэ чилсэн найруулга зэрэг хуулийн төсөл багтсан байна.