Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр ЦЕГын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг дуудаж уулзлаа. Ерөнхийлөгч “Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо- Эрдэнэ 2012 оны гуравдугаар сарын 14-нд Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх үеэр гарсан эмх замбараагүй байдал, түүнчлэн шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан талаар танилцуулга надад ирүүлсэн. Тэр өдөр үүрэг гүйцэтгэх ёстой цагдаагийн албан хаагч нараас гадна энгийн хувцастай хурандаа нар, дүрэмт хувцастай албан хаагч нар олноороо байсан. Тэр хүмүүс ажлаа тасалсан, эсэрг үүцэл илэрхийлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай яригдсан байгаа.
Шүүгч хуулийн дагуу шийдвэр гаргахад тэнд байсан шүүгдэгчид “Би тэр хорих руу чинь явахгүй ээ” гэж шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн байна. Мөн гаднаас тодорхой иргэдийг дуудаж шүүх танхимд эмх замбараагүй байдал үүсгэжээ. “Архи үнэртүүлсэн” нөхдүүд шүүгчийн эрх чөлөөнд халдсан, цохисон гэж танилцуулгад тодорхой бичсэн байна. Тэр ч байтугай тодорхой шүүгчийн гэр рүү, гар утас руу утасдаж заналхийлэх байдал үргэлжилж байгаа тухай энд бичсэн байна. “Шүүгчийн хувцсыг чинь тайлуулна. Чи охин хүүхэдтэй шүү” гэж хүртэл заналхийлжээ. Ийм үйлдэл гараад, шүүхийн зүгээс хүсэлт гаргаад, сануулж хэлээд байхад цагдаагийн удирдлагууд тодорхой арга хэмжээ авахгүй, хуулийг хэрэгжүүлэх үүргээ тууштай хэрэг жүүлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ, Сандаг-Очир генерал аа! ЦЕГ-ын даргын хувьд, Монгол Төрийн генералын хувьд ийм танилцуулгыг Төрийн тэр гүүн нь аваад сууж байхад ямар сэтгэгдэл төрөхийг гадарлаж байгаа байх. Танаас ирүүлсэн танилцуулгыг би бас авсан.Тэнд тухайн өдөр болсон зүйлийн тухай та “өндөг шиг өөгүй юм” бичсэн байгаа. Би энэ илтгэх хуудсыг Ерөнхий сайдад өгнө. Засгийн газ рын хувьд, Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлыг хийдэг гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ нөхцөл байдалд анхаарч тодорхой арга хэмжээ авахыг хүсэх болно.
Би энд нэг зүйлийг онцолж хэлье. Хууль зөрчиж байгаа энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллагын олон мянган албан хаагчтай холбож огт яриагүй байгаа шүү. Энд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа цагдаагийн нийт албан хаагчдыг, үүргээ биелүүлэхгүй байгаа цөөн хэдэн дарга нараас болж буруутгах гэсэн ямар ч бодлого, ямар ч оролд лого байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Ер нь үүрэгт ажлаа хэрэгжүүлэхдээ иргэдийн эрх ашгийг хохироодог, өөрсдийнх өө эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг хариуцлагагүй зарим генерал, хурандаа нарын асуудал байгаа.Өмнө нь цагдаагийн байгууллагыг удирдаж байсан, одоо ч удирдлагад нь ажиллаж байгаа зарим “бүтэлгүй” албан хаагчаас болж цагдаагийн байгууллагын нэр хүнд сэвтэх вий. Дахин онцлоход, энэ бол цөөн дарга нарын асуудал болохоос нийт албан хаагч, бие бүрэлдэхүүний асуудал биш шүү гэдгийг хэлье. Хуулийг завхруулдаг, хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүд байгаа. Өөрсдийн хууль бус үйл ажиллагаандаа цагдаагийн байгууллагыг татан оролцуулахыг оролддог хүмүүс бий. Цагдаагийн байгууллагад түүний шат шатанд хуулиа сахиж үүргээ биелүүлдэг, чадвартай , өндөр ёс зүйтэй залуу хүмүүс байгаа гэж итгэж байгаа. Тэднийг дэмжиж, гаргаж ирж ажиллуулах цаг нь болоогүй юм уу. Монгол Улсад хуулийн дагуу зөв бурууг тогтоодог ганцхан байгууллага байдаг. Шүүх асуудлыг шийдвэрлэхээс өмнө ийм шийдвэр гарах гэж байна хэмээн янз бүрээр тайлбарладаг. Шүүх шийдвэрлээгүй байхад хэн ч ингэж ярих эрхгүй шүү дээ.
Бас шүүхийн шийдвэрийг хэн ч биелүүлэхгүй байх эсвэл эсэргүүцэх эрхгүй. Буруу шийд гарсан бол түүнийг хэрхэн өөрчлөх тухай хуульд маш тодорхой заачихсан байгаа. Уг асуудлыг дээд шатны шүүх нь авч үздэг. Анхаарах асуудал гарсан бол шүүх л түүнийг авч хэлэлцдэг. Шударга ёс тогтоо гэсэн ард түмний шаардлагыг шүүх хэрэгжүүлж чадахгүй бол бид яаж түүнийг тогтоох ёстой вэ гэж танаас асуумаар байна. Хуу лийг хэрэгжүүлэх, шударга нийгмийг цогцлоон бүтээх гэж оролдож байгаа Монголын ард түмний хүсэл сонирхолд нийцэхгүй. Тиймээс энэ байдлаас дүгнэхэд Цагдаагийн байгууллагад тууштай өөрчлөлт хийх шаардлагатай болсон нь харагдаж байна. Ерөнхийлөгч зарлиг гаргаж төрийн өндөр цолыг ол годог. Танд генерал гэдэг эр хэм цолыг төрийн нэрийн өмнөөс төрийн шийдвэрээр олгосон байгаа.
Энэ генерал цолыг олгодог, бас хураадаг хууль, журам бий. Тэгэхээр үүнийг үндэслэн таны генерал цо лыг хураах шийдвэр гарч болох байсан. Өнөөдөр би танд сануулъя гэж бодож байна. Ерөнхийлөгчийн хувьд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрч байна шүү гэдгийг танд сануулъя. Төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хуулийн дагуу хэрэгж үүлж чадахгүй бол, энэ нийгэмд шударга ёсыг тогтоох үйл хэргийг завхруулах ажилд оролцвол ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Төрийн генерал цолны түвшинд шударга ажиллаж, хуулийг хэрэгжүүлж, байгууллага албан хаагчдаа удирдаж чадахгүй бол төр генерал цолоо хураах болно шүү. Таны эрх үүрэг олон хуульд бичигдсэн байгаа. Та энд санаачилгатай ажиллахг үй бол болохгүй. Түрүүний миний хэлсэн хуулийг завхруулж байгаа байдалтай та санаачилгатай, идэвхтэй тэмцэх ёстой. Миний ярьсныг болон уг танилцуулгад дурдсан зүйлийг ЦЕГ-ын даргын зөвлөл дээрээ та нилцуулж, хэн юу гэж хэл сэн, ямар арга хэмжээ авах болсноо протоколтойгоо, хийсэн ажлынхаа үр дүнтэй нь надад бичиж ирүүлээрэй” гэлээ.
