Австри, Албани, Гана, Этиопи, Гүрж, Румын улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирен Гинер-Райхл, Кужтим Шани, Сет Корантен, Суйум Месфин, Мамука Гамкрелизе, Дору Ромулус Костей нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өчигдөр өргөн барив. Энэ үйл явдалтай холбогдуулан Элчин сайд нарыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзан ярилцахдаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх хүч чармайлтаа тавьж ажил лана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австри Улс Монголын ардчилсан өөрчлөлт, эдийн засгийн шинэчлэлийг дэмжин олон төсөл хэрэгжүүлснийг болон Австрийн Ерөнхийлөгч Хейнс Фишертэй Дохад уулзаж байснаа дурдаад, түүнийг Монголд ойрын үед айлчилна гэдэгт итгэж буйгаа Элчин сайдад нь хэлэв. Мөн Гүрж, Румын улс Монголтой уламжлалт харилцаатай байсныг Элчин сайд нарт тэмдэглэн хэлээд, энэ харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээн хөгжүүлэхэд таатай байх болно хэмээн онцлов.
Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаатай холбогдуулан Румын улсын Элчин сайд Ерөнхийлөгчид баяр хүргэв. Ерөнхийлөгч Элчин сайд нарт амжилт хүсч, дэмжин ажиллахаа илэрхийллээ.





