Зүрх шимширч, сэтгэл түгшээсэн долоодугаар сарын 1-ний үйл явдлыг түүхэнд бараанаар тэмдэглэсэн. Тэгвэл энэ өдөр болсон үймээний үеэр таван хүний амь насыг хохироосон хэргийн буруутан нь тухайн үед байгуулсан Онц байдлын штабыг удирдаж байсан ХЗДХ-ийн сайд Ц.МөнхОргил хэмээн МоАХ-ныхон мэдэгдлээ. “Бүрэн эрхийнхээ хүрээнд Ц.Мөнх-Оргил нь тухайн үйл явдалд зохицуулалт хийх боломжтой байсан. Гэвч өндөр албан тушаалтнууд хэргийн ард үлдэж, доод шатны албан хаагчид хэрэгтэн болдог тогтолцоо манайд нүүрлээд байгаа.
Энэ жагсаалын үеэр таван хүний алтан амь эрсдэж, энгийн иргэдийг хорих хүчирхийлэл гарсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын тайлбарлаж буйгаар Онц байдал зарлах зарлигт Ерөнхий сайд С.Баяр, ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд нарын шахалтаар гарын үсэг зурсан гэж биеэ хамгаалж байгаа” хэмээн МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Пүрэвбаатар хэлэв.
Б.ЖАВЗАНДУЛАМ