Олимпийн таван алтан медальт, усчин Ян Торп Лондоны цэнхэр замын 100 метрийн чөлөөт сэлэлтэд оролцож
чадахааргүй боллоо. Тэрбээр Австралийн сонгон шалгаруулах тэмцээнээс торойж чадаагүй байна. Я.Торп мөн 200 метрийн чөлөөт сэлэлтэд эрхээ авч чадаагүй юм. Уг нь тэрбээр Афины олимпийн 200 метрт алт, 100 метрт хүрэл медаль хүртсэн билээ.
Эдүгээ 29 настай австрали усчин Сидней, Афины олимпоос таван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Түүнийг Бээжинд Америкийн Фелпстэй хүчтэй өрсөлдөнө гэж тооцож байсан ч 2006 онд зодог тайлж буйгаа зарлаж, олныг гайхашруулсан юм. Улмаар Фелпс Бээжингийн замд ганцаараа хаанчилж, найман алтан медалийг өөрийн болгосон.
Харин Я.Торп өнгөрсөн оны хоёрдугаар сард их спор тод эргэн ирж, Лондоны олим под өрсөлдөх болно гэдгээ мэдэгдсэн юм.