Буриад зонын өв соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх, ардын дууг сэргээн дэлгэрүүлж, уламжлуулах зорилготой “Алтаргана 2012” наадам ирэх долоодугаар сарын 21-нд 10 дахь удаагаа болно. ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Агийн тойрогт зохион байгуулах уг наадамд 600 гаруй оролцогч бүртгүүлжээ. Хоёр жилд нэг удаа болдог “Алтаргана” наадам 21 номинациар явагдах бөгөөд төрөл бүрдээ шүүгчтэй юм байна. “Алтаргана” наадам жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа. Ахуй амьдрал, зочид төлөөлөгчийг угтах, үдэх ёс, гэрийн доторх тавилгыг хэрхэн тавих, үр хүүхдээ өсгөж хүмүү- жүүлэх, мартагдсан соёл урлаг, спорт, тоглоом, гар урлалыг түгээх, хэрэглэх, амьдралдаа зөв дадуулах монголчуудын дуу хоолойг нэгтгэх зэргээрээ ач холбогдолтой наадам” гэж Монгол, Буриадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн С.Билэгсайхан хэлэв.
Б.ЖАВЗАНДУЛАМ