УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамт хийнэ, хийхгүй гэх маргаан гурав дахь сардаа үргэлжилж байна. Ийнхүү маргаж байх зуур байдал бүр назгайрав. Энэ асуудлын ард олон юм гээгдчих гээд байгааг харин анхаарахыг хүсэх хүн хууль тогтоогчид дунд цөөн байна. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан учир санал хураалт болох өдөр, хэсгийн хороо байгуулах нь өөр болсон. УИХ-ын сонгуулиар саналын хуудсыг тусгай төхөөрөмжөөр тоолох бол Орон нутгийн сонгуулийн одоогийн хуульд “гарт найдсан” хэвээр байна. Эд мөнгө тараах, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах замаар сонгогчдын саналыг татахыг Сонгуулийн хуулиар хориглосон. Харин Орон нутгийн сонгуулийн хуульд энэ нь чөлөөтэй. Манай УИХын баталсан хуулиас заавал цоорхой олддог, улстөрчид нь ч түүнийг ашиглахдаа гарамгай. Тэр л ёсоор нэгээр нь хориглож, нөгөөгөөр нь зөвшөөрсөн хуулийн хооронд тэд бужигнуулж байна. Төрийн байгууллагаар дамжуулаад л сайн малчин шалгаруулах зэрэг олон нийтэд таалагдах кампанит ажил өрнүүлээд эхэлсэн. Нэр дэвших хүмүүсээ уг арга хэмжээнд оролцуулж үг хэлүүлж, бэлэг, шагнал гардуулуулна. Нэг харахаар УИХ-ын сонгуулийн хууль зөрчөөд байгаа мэт, гэтэл Орон нутгийн хурлын сонгуулийн хуулиар хориглоогүй байдаг. Хуулийн хүрээнд хууль “зөрчиж” байна гэсэн үг.
НЭГ СУМААР ХОЁР ТУУЛАЙ БУУДНА
УИХ-ын сонгуулийн буухиа бараг хоёр жи лийн өмнөөс эхэлдэг. Ин гээд л сон гуулийн “синд ром”-д улс орон “живнэ”. Ир гэд УИХ-д өөрийгөө төлөө лөх хүмүүсээ со гохын өмнөхөн намууд, улстөрчид баа хан бужигнана. Дууссаны дараа дүнг нь хүлээн зөв шөөрөхгүй, луйвар будлиан хий сэн ту хай баахан асуудал босно. Тэгс хийж бай гаад орон нутаг дахь төлөөллөө сонгоно, тэр дуулиан дарагдаагүй сунжирч байтал Ерөн хийлөг чийн сонгууль залгана. Хаа очиж Ерөнхийлөгчийн сон гуульд цөөхөн хүн өрсөлддөг болохоор дараа нь хэл ам гараад байдаггүй. Ингээд нэг жил л тайван суух юм биз дээ. Тэгвэл УИХ-ын болон орон нутгийн сон гуулийг зэрэг зохион байгуулбал амсхийх, ажил хийх хугацаа нэмэгдэх юм. УИХ улстөр жихг үйгээр ажиллаж л байвал улс оронд хэрэгтэй юм хойно. Дээрээс нь цуваа сонгуулийг хамт зохион бай гуулахад төсвөөс зарцуулдаг мөнгийг хэм нэнэ. Сонгуулийн хэсгийн хороо, санал авах байрууд ижил, саналын хуудсыг нэг л төхөөрөм жөөр тоолно. Сонгогч нэг удаа санал өгөхдөө л УИХ, ИТХ-ын төлөөлөгчөө сонгочихно. Хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулбал “завсрын луйвар” арилна хэмээн АН нот лоод буй. Энэ мэтээр давуу тал олон байна.
СУУРИА ЦУТГАЛГҮЙГЭЭР БАЙШИН БАРЬДАГГҮЙ
Хэрэлдэж, хэлэлцэж суутал сонгуулийн санал авах өдөр ойртчихжээ. Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах эсрэг, тэс рэг зарчимтай хоёр төслийг ирэх сарын 5-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хэдэн са рын турш хоёр тийш харж суусан МАН, АНынхан шууд л гар өргөөд хуулийг баталчихгүй нь мэдээж. 2008 оны орон нутгийн сонгуульд 7600 гаруй суудлын төлөө 16658 нэр дэвшигч өрс өлдсөн аж. Үүгээр багцаалахад энэ удаа хоёр сонгуулийг зэрэг хийвэл нийт 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн үг. Ингэхээр 1852 хувилбар бүхий саналын хуудас бэлтгэх тооцоо гарчээ. Гэтэл СЕХ АНУ-ын “Dominion voting” компаниас санал тоолох машинаа бүрэн аваагүй байгаа. Одоо туршилтын таван машин дээр саналын хуудсыг тоолох (УИХ-ын сонгуулийн) прог рамм суурилуулж, турших ажил хийж буй. Хоёр сонгуулийг хамт зохион байгуулахад дээрх олон төрлийн саналын хуудсыг ялгаж унших программ хийх хэрэгтэй. Дараа нь түү- нийгээ нөгөө машиндаа суулгаж туршина. Энэ мэтээр олон ажиллагаа шаардагдах тул асуудалтай хэ мээн СЕХ-ныхон тэвдэж байгаа юм. Одоо тэгээд орон нутгийн сонгуулийг зэрэг зохион байгуулна гэж тооцоод саналын хуудас тоолох программыг хийх үү, яах вэ. СЕХ бүр будилж гүйцээд байна. УИХ асуудлаа нэг тийш болгож өгдөггүй, маргаад л суугаад байдаг. Сүүл дээ “Dominion voting” компанийнхан тээр тэндээс Монголын сонгуульд санаа зовоод эхэл жээ. Тэд “Хэрэв хоёр сонгуулиа хамт хийнэ гэж буй бол санал авах өдрийг сунгах хэрэгтэй байна” гэсэн хүсэлт саяхан СЕХ-нд ирүүлсэн гэнэ. Төхөөрөмжөө нийлүүлж амжихгүй болох гээд буй бололтой. Гол нь техник, тоног төхөөрөмжтэй холбоотой энэ мэт хүндрэл гарах аж. Нэг ёсондоо саналын олон хуудасны учрыг олохгүй сонгогчид будилна, хэдийгээр тусгай төхөөрөмжөөр түүнийг тоолох ч зохион байгуулагчид нь сандарна. Хөл толгойгүй энэ бүх бужигнааны эцэст сонгуулийн дүн будлиантах, дүнгээ цагт нь гаргаж амжихгүй байх гэх мэт баахан асуудал үүсэх нь.
Сүх далайтал үхэр амар гэгчээр ажиллаж, амьдардаг монголчууд л болсон хойно сонгууль тулахаар л хуулиа ярьдгаас энэ бү- хэн эхтэй. Хоёр сонгуулийг хамт зохион байгуулна гээд 2007 онд хуульчилчихсан атлаа бэлт гэл ажлаа “мартчихсан”. Цаг нь тулаад бүх зүйл нь салан задгай болоод ирмэгц чаддагаар нь 2007 онд баталсан хуулийн заал таа цуцлаад л гүйцээ. Төрийн байгуулалтын байн гын хорооны дарга Ж.Сүхбаатар “Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эхэлж батлаад дараа нь орон нутгийнхаа асуудлыг ярихаар бид тохирсон байсан. Гэтэл Сонгуулийн хуулийг дөнгөж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд баталлаа. Энэ мэтээр цаг хугацаа шахагдсан шалтгаан бий” гэж байна лээ. Тиймээс тусдаа хийсэн нь дээр хэмээн МАН үзээд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах төслөө өргөн барьсан. АН болохоор хуулиа мөрдөнө, гэхдээ Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтүүдэд Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийг нийцүүлэх ёстой гээд бас нэг төсөл өргөн бариад буй. АН нийслэл, айм гийн сонгуулийг л УИХ-ынхтай хамт хийгээд бусдыг нь намар болъё гэсэн санал гаргаж, буулт хий гээд ч хөдөлдөггүй. Нөгөөдүүл нь “Тусад нь явуулж луйвар будлиан хийх сонирхол эд нарт байна” гэж хардаад суухаас хэтэрсэнгүй. Энэ УИХ-д МАН олонх. Хаврын чуулганаар саналаа нэгтгэх гэж дахиад цаг алдана, ингээд бэлтгэл ажил бүр үлгэр болох учир МАН-ын хүсэл биелээд дуусах төлөвтэй болов. Сууриа цутгалгүйгээр байшин барьдаггүй. Бэлт гэлээ хангаагүй байж хоёр сонгуулийг хамт хийх тухай ярих нь үнэхээр амьдралгүй юм. Ерөнхийлөгчийн засаглалтай, 100 хувь пропорциональ тогтолцоотой, эсвэл Парламент нь хоёр танхимтай улс орнуудад л уг асуудлыг элдэв будлиангүйгээр шийдэж байгаа аж. УИХын Тамгын газрын судалгааны ал ба наас манай улс шиг засаглал, улс төрийн нөх цөл тэй орнуудад судалгаа хийхэд хоёр сонгуулийг зэрэг хийх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэнэ. Уг нь нэг сумаар хоёр туулай буудах зарчим зөв. Гэвч манайд үнэхээр бэлтгэл, суурь алга. Хамт, тусдаа гэсэн маргааны ард гээгдэх гээд байгаа хууль хоорондын зөрчлийг харин хаврын чуулганаар яаралтай арилгах ёстой. Тэгээд л 2012 оны сонгуулийн дараачаас энэ асуудлаа үргэлжлүүлэн ярьж, бэлтгээд 2016 онд хэрэгжүүлбэл яасан юм бэ дээ.