Нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатартай ярилцлаа.
-Дүүргүүдэд АН-ын ротацийн сонгууль болж байгаа. Танай дүүргийн намын хорооны гишүүдийн хэдэн хувийг уг сонгуулиар шинэчилсэн бэ?
-АН-ын дүрмийн дагуу аймаг, нийслэл, дүүрэг, сумын хорооны сонгуульт гишүүд гуравдугаар сарын 1-нээс өмнө татвараа төлөх ёстой байдаг. Татвараа төлөөгүй гишүүдийн оронд нөхөн сонгууль болдог. Үүний дагуу нөхөн сонгууль болсон. Манай Чингэлтэй дүүргийн нөхөн сонгууль өнгөрсөн долоо хоногт болсон. Нийт гишүүний долоон хувийг, нийслэлийн намын хороонд гурван хүн дээр нөхөн сонгууль болсон байгаа. Мөн ИТХ-д нэр дэвших хүмүүсээ тодруулах, үүний тулд мө- рийн хөтөлбөрөө боловсруулахаар ажиллаж байна.
-АН-д мэндэлсэн хоёр фракцын нэг болох “Мөнх тэнгэр”-ийг та ахалдаг. Энэ фракцын зорилго юу юм бэ. АН-ын олон фракцаас юугаараа ялгарах юм бол?
-Манай фракцад ҮЗХ-ны 30 гаруй залуу багтдаг. Гишүүний тоо нэмэхээс илүү бид АН-ын бодлогод иргэдийн, энгийн гишүүдийн санал бодлыг тусгахыг зорьж ажиллаж байна.
-“Бялуу” хуваахад фракцуудын байр суурь нөлөөлнө. Тэгэхээр өрсөлдөөн өрнөх нь мэдээж. Бусад фракцын зүгээс танайхыг “УИХын гишүүнгүй бол ямар фракц гэдэг юм” гэсэн байна лээ.
-Хөрөнгө, эрх мэдэлтэй, УИХ-ын гишүүн хүмүүсийг түшиглэж фракцууд амьдардаг. Харин бид хэн нэг толгойг дагаж явдаг цуваа биш. Зэрэгцэж зогсох эгнээ гэж өөрсдийгөө үзэж байгаа. Одоо манай фракцад УИХ-ын гишүүн байхгүй байж болно. Гэвч ирэх УИХ, ИТХ-д төлөөлөлтэй болно, төрийн бодлогод оролцох боломжоо нээх болно. Ер нь фракцууд бодлогын хэмжээний асуудлаар л өрсөлдөх учиртай. Манай намын бүх фракцын удирдлага цуглаж энэ асуудлаар хэлэлцэх ёстой байх.
-Хамтарсан Засгийн газарт орсны дараа танай намд жигүүр, холбоо нэлээд байгуулагдсан. Улмаар АН унтаа байна, МАНын далбаан дор орлоо, шинэчлэл хэрэгтэй гэх мэтээр тэд шүүмжилсэн. Хамтарсан Засгийн газраас гармагц нь харин ийм шүүмжлэл сонсогдохоо больсон…
-ҮЗХ-ны гишүүдийн бараг 50 хувь нь залуу. Гэхдээ АН бодлогын хэмжээнд оролцох тухайд “хойрго” харагдаж байж болно. Удахгүй энэ байдал өөрчлөгдөх байх.
-АН залуусаа хэр дэмждэг юм бэ. Нэр дэвшигчдээс 50 сая төгрөгийн татвар авсныг мөнгөний сонгууль болох нь, үүгээр босго тогтоолоо гэх мэтээр шүүмжилсэн. Та 50 сая төгрөгийн татвараа төлсөн үү?
-Учиргүй дэмжээд байхаасаа илүү “Юу хийж чаддагаа харуулаад өөрөө гараад ир” л гэсэн зарчимтай. УИХын сонгуульд нэр дэвшигчийн 50 сая төгрөгийн татварыг төлсөн 99 хүний нэг нь би. Тэдний 30 орчим нь шинэ, өмнө нь УИХ-ын гишүүн байгаагүй хүмүүс байгаа гэж ойлгосон. Тавин сая төгрөг гэдэг залуусын хувьд босго, саад болохгүй байх. Найз нө- хөд, дэмждэг хүмүүсээсээ хандив, тусламж аваад энэ хэмжээний татварыг цуглуулаад төлөх боломж залууст бий. Ер нь найз нөхөд нь итгэж, хандив тусламж өгөхгүй байгаа хүнийг УИХ-ын сонгуульд ард түмэн сонгох уу.
-Тэгвэл Сонгуулийн хууль ямар нэг бэрхшээл үүсгэх үү?
-Одоогийн УИХ-ын 76 гишүүн л өөртөө зориулсан хууль баталсан шүү дээ. УИХ-аас гадна байгаа хү мүүс сонгогдоход түвэгтэй хууль болсон. Сонгуулийн хуульд шүүмжлэлтэй хандаж байгаа. Бодлого тогтоох төвшинд энэ хууль урт наслах эсэх нь эргэлзээтэй. Уг хуульд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, тайлангаа тавьж болно гэж заасан. Тайлан гэдэг нэрээр ном, сонин тараах боломжтой. Гэтэл УИХ-ын гишүүн бус хүмүүст ийм эрх байхгүй. Дээрээс нь төрийн буюу Засаг даргын ажлаар дамжуулаад сурталчилгаа хийж байна. Манай Чингэлтэй дүүрэг гэхэд л Цагаан сараар татвар төлөгчдийн мөнгөнөөс 100 гаруй сая төгрөг гаргаж байгаад ахмадуудад ноолууран малгай, ороолт, бээлий бэлэглэсэн. Бид хяналт тавьж, ажигласан. Гэтэл намаар нь ялгаварлаж байна лээ. Эхний өдөр ирсэн ахмадуудад үйлчилж буй унаа, өгч буй бэлэг хүртэл өөр байсан. Дараагийн өдөр нь ганц бээлий, эсвэл ороолт гэх мэтийг өгч ялгарварласан. Яах вэ, ахмадууддаа жилд нэг удаа баяраар нь бэлэг өгч болох ч ингэж ялгаж болохгүй шүү дээ. Хуулийн хүрээнд, улс төрийн зорилгоор тат вар төлөгчдийн мөнгийг үрж байна шүү дээ. Гэвч хууль ийм гээд бид “бүтэхгүй нь” гээд ухарна гэж байхгүй.
-АН-ын Засаг даргатай аймаг, дүүрэг бас бий. Танай нам энэ “боломжоо” ашиглаагүй гэж үү?
-Тийм юм сонсоогүй л байна.
С.ТУУЛ