Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Б.Батхишигийг ГХЯ-ны, Н.Түмэндэмбэрэлийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо. Мөн Л.Амарсанааг Засгийн газрын тохируулагч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын, П.Дэлгэрнаранг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын даргын албан тушаалд томилсон байна.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд ЗХУ-ын Ленинград хотын их сургууль төгссөн, олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Төрийн албанд 33 жил ажиллаж буй аж. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл 1959 онд төрсөн, улс ардын аж ахуйн төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй. Төрийн албанд 26 жил ажиллаж байна. УБЕГ-ын дарга Л.Амарсанаа 1964 онд төрсөн, ерөнхий цэргийн офицер, хуульч мэргэжилтэй. Төрийн албанд 10 жил ажиллаж буй юм байна.