Хоёр жил гаруйн турш нэг тогооноос хоол идэж явсан хоёр сайд хэвлэлээр “байлдаж” эхлэв. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга төмөр замын асуудлаар Засгийн газарт мэдэгдэлгүйгээр нууц гэрээ хийсэн тухай Ц.Нямдорж хэвлэлд дэлгэв. Хариуд нь Х.Баттулга түүнийг АТГ-т шалгуулахаар хандаад байна. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад буй нь тодорхойгүй энэ асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв. Мөн УИХ дахь АН-ын бүлгээс Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг хамт хийх хуулийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтыг хангах талаар илгээсэн шаардлагын хариуг өгснөө танилцуулсан юм. Ч.Сайханбилэгт тэрбээр “Хуулийн дагуу орон нутгийн сонгуу лийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага зохион байгуулдаг. Түүнд СЕХ мэргэжил, арга зүйн зөвлөгөө л өгдөг. Уг асуудалд Засгийн газар оролцох эрхгүй” гэсэн хариу өгсөн байна. Мөн хоёр сонгуулийг ту сад нь явуулах тухай Д.Лүндээжанцангийн төслийг Засгийн газар дэмжсэн үндэслэлээ хэлэв. Үндсэн хуулийн дагуу ИТХ-ын бүрэн эрх дөрвөн жил байдаг. 2008 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль болсон, хэрэв одоо хоёр сонгуулийг хамт зургаадугаар сард зохион байгуулна гэвэл ИТХ-ын бүрэн эрхийн хуга цаанд “халдах” гээд байгаа аж.
Мөн 2007 онд баталсан Орон нутгийн хурлын сонгуулийн хуулиар санал авах өд рийг ням гаригт, өнгөрсөн онд баталсан УИХ-ын Сонгуулийн хуулиар лхагва гаригт авахаар хуульчилсан. Санал авах өдөр 2-3 өдрөөр зөрж байхад иргэд байн байн ирж сонгууль өгөх үү хэмээн Засгийн газар эргэлзсэн гэнэ. Үүнээс гадна санал авч дуусах цаг нь зөрүүтэй байгаа. Энэ бүхэн нь будлиан үүсгэнэ. Мөн олон мянган хүн зэрэг нэр дэвшихээр сурталчилгаа ч асуудалтай болно, хэвлэл мэдээлэл тэр бүхнийг тэнцүү мэдээлэх хуультай учир бэрхшээл учирна гэж үзсэн байна. Зөв сонголтод нөлөөлж, эргээд төрийн ажил хүндэрнэ гэв. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажил ямар шатандаа явна вэ?
-Уг асуудлаар “Ухаа худагийн ажлыг явуулахын тулд Тавантолгойн гэрээ хэлцлийг удаашруулж байна” гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс би тайлбар өгөх нь зөв. Тавантолгойн гэрээ хэлцэл хийх Ажлын хэсгийг би ахалж, орлогчоор нь Х.Баттулга сайд ажиллаж байсан. Юунаас болоод ажил саатаад буйг тэр мэдэж байгаа. ОХУ, БНСУ, Японы компани нийлсэн консерциумтай холбоотой хоёр хүндрэл гарсан юм. ОХУ-д Тавантолгойн лиценз өгөх, Сайншанд руу чиглэсэн төмөр зам барих зорилгоор “Монголын дэд бүтцийн хөгжил” компанийг хамтарч байгуулъя гэж байсан. Монголын хуульд нийцүүлж гэрээ хэлцлийг хийх гэтэл ОХУ-ын талаас “Өмнө нь ЗТБХБЯ-тай ярьж байсан гэрээгээ мөрдөнө, яагаад та нар үүнийгээ өөрчлөв, манайд өгнө гэж байсан лиценз, манайхаар дамжина гэсэн төмөр замын 51 хувийг төр авч, үлдсэнийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгох болчихов” гэсэн асуудал тавьсан. Мөн өнгөрсөн лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаан дээр ЗТБХБЯ төмөр замын асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үед дэд сайд Пүрэвдоржоос БНСУ, БНХАУ-тай хамтарсан гэрээний талаар тодорхой зүйл асуусан. Тэрбээр “Ийм зүйл болсон. Гэвч яам ны хамт олон, төмөр замынхан энэ тухай мэдэхгүй” гэсэн Х.Баттулгаас өмнө нь ийм гэрээ байгаа юу гэхэд “Байхгүй” гэсэн. Гэтэл гарын үсгээ зурчихсан гэрээ байхыг би дараа нь харсан. Засгийн газрын гишүүн хүн олон улсын тийм гэрээнд гарын үсэг зурахын тулд танхимаасаа зөвшөөрөл авдаг хуультай. Тэгээгүй бол энэ хүн хууль зөрчсөн болно. Засгийн газар чадахаараа ил тод ажиллахыг хичээж байгаа. Гэтэл Монгол Улсын язгуур эрх ашиг, геополитикийн эрх ашигтай хамаатай Тавантолгой мэт том асуудлыг Засгийн газрын гишүүн энд тэнд нууцаар гэрээ байгуулж, гарын үсэг зурж шийдэх ёсгүй. Иймэрхүү олон асуудал гарсан ОХУ, гурван улсын консерциумд хариу өгөхгүй хүлээзнэж байгаа юм. Төмөр замгүйгээр Монгол Улсын хөгжлийг ярих хүнд. Үүний адилаар бусад оронтой ярьсан, зөрчилдөөнтэй зүйл байгаа. Тиймээс бид уг асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлье, улмаар чиглэл авсны дараа Засгийн газрын тогтоол гаргаж төмөр замын ажлыг шийдье гэж үзсэн. Ер нь Тавантолгойгоос Сайншанд руу чиглэсэн төмөр замын зураг одоо болтол бэлэн болоогүй байхад төмөр зам барих тухай яриа үгүй.
-Тийм гэрээ байгаа юм бол дэл гээд харуулчихаж болдоггүй юм уу?
-Би тэр гэрээг үзсэн. Энэ асуудлаа дэлгэж, олон нийтэд мэдээлээч гэсэн хүсэлтийг ЗТБХБ-ын дэд сайдад тавьсан.
С.УУЛ