Монгол Улс дэлхийн халуун цэг болсон орнуудад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш 10 жил болж байна. 2002 оноос хойш манай Зэвсэгт хүчний дайчид НҮБ-ын мандаттай 11, олон улсын бусад гурван ажиллагаанд оролцож, үүр гээ амжилттай биелүүлж ирсэн билээ. Манайхан НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд цэргийн ажиглагч, холбогч-штабын офицер, цэргийн баг гэсэн гурван хэлбэрээр оролцож ирсэн. Монгол Улс энхийг сахиулах ажил лагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн үеэрээ 850 хүнтэй мото буудлагын батальоныг НҮБ-ын мандаттай ажиллагаанд оролцуулахаар болоод байгаа юм. Дэлхийн хамгийн отгон улс болох
Өмнөд Суданы тогтвортой байдлыг хангах аж лын хүрээнд өдөр, шөнийн, агаар, газрын эргүүл, баазын харуул хамгаалалт, НҮБ-ын тусламжийн цувааны хамгаалалт, иргэн-цэргийн харилцаа, өндөр хэм жээний зочид төлөөлөгчдийн хамгаалалт гээд бүхий л үүргийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэмээр удирдуулсан цэнхэр дуулгатны батальон гүйцэтгэх юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний 39 анги байгууллагаас 350 офицер, ахлагч багтсан дайчид өчигдөр ЗХЖШ-ын өмнөх талбайд жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Баа санхүү, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Сезин Синаноглу, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо тэр гүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Тэднийг үдэх ёслолын үеэр ма най улсын Зэвсэгт хү чинд ашиг лаж буй зэвсэг, тех никийг дэлгэн харуулсан. Мөн Зэв сэгт хүчний 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Ул сын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүч ний ерөн хий командлагчийн зарлигаар зарим хүнийг төрийн дээд одон медалиар шагнасныг гардууллаа.
Г.ЦОЛМОН