Үндэсний өв соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Морин хуур, уртын дуу”, “Монгол хөөмий”, “Монголын уламжлалт бий биелгээ” зэрэг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх, язгуур урлагийг сурталчлах зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас “Гайхамшигт Монгол урлагийг бишрэн хүндэтгэх нь” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулна. Уг арга хэмжээний хүрээнд СУИС-ийн багш, судлаачид онол арга зүйн сургалт явуулж, илтгэл тавихаас гадна ардын урлагийн тоглолт болох юм. “Гайхамшигт Монгол урлагийг бишрэн хүндэтгэх нь” арга хэмжээ “Жанжин” клубт болно.
А.АМИНА