УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэгт “Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг СЕХ-ноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ний дотор тухайн сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтооно” гэж заасны дагуу СЕХ-ны 2012 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ны самбарын тоог дүүрэгт 460 хүртэл, суманд 200 хүртэл байхаар, сурталчилгааны жижиг самбар бол нэг тал нь таван ам метрээс, дунд зэргийн сам бар нэг тал нь 30 ам метрээс, том самбар бол нэг тал нь 120 ам метрээс тус тус ихгүй байхаар тогтоосон байна. Уг тогтоолын талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйл тодрууллаа.
-Самбарын тоо, хэмжээг гаргахдаа юуг үндэслэсэн бэ?
-Нийслэл, дүүрэг, аймаг, сумын нутаг дэвсгэрт байдаг сурталчилгааны самбарын та лаарх судалгаан дээр үндэслэж тоо, хэмжээг тогтоосон. Байршил, хүн амын тооноос хамаарч дүүрэг тус бүрт тоо өөр өөр байна. Сүхбаатар дүүрэгт хамгийн олон буюу 460 ширхэг самбар бий. Үүнээс илүү гаргаж болохгүй.
-Хэн, яаж хяналт тавих вэ?
-Сурталчилгааны самбарын тоо, хэмжээнд хяналт тавьдаг мэргэжлийн хүмүүс сум, дүүрэгт байдаг. Тэд хяналтаа тавих бололцоотой.
-Зөрчил гарлаа гэж саная. Яаж хариуцлага тооцох вэ. Сонгуулийн хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангаруулсан. Тухайлбал, сурталчилгаатай холбоотой УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.20-ийг зөрчсөн этгээдийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж, нам, эвслийг бүртгэсэн шийдвэрийг хүчинг үйд тооцох үндэслэл бий болохоор байгаа?
-Байршлыг нь тогтоож өгдөг учраас ИТХ-ын Тэргүүлэгчид өөрсдөө тогтоол гаргаж хариуцлага тооцож болно. Хууль зөрчсөн үйлдлийг сум болон сум дундын шүүх тогтоож, захиргааны хариуцлага ногдуулна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол Эрүүгийн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Таны хэлсэн зүйл, заалтыг зөрчсөнийг шүүх тогтоосон тохиолдолд нэр дэвшигч, нам, эвслийг бүртгэж авахаас Тойргийн болон СЕХ татгалзах эрхтэй.
Го.ЭНХТӨР