“Лондон-2012” олимпийн наадмын галт бамбар тавдугаар сарын 19-өөс эхлэн 66 хоногийн турш улс орон даяараа “аялалаа” эхлүүлэхээр болжээ. “Аялал”-ын үеэр галт бамбар Кардиф, Гласков, Лийд, Верминхэм хотод саатаж дараагийн хүндээ шилжих юм байна. Тухайн үед томоохон тоглолтууд болох бөгөөд оролцох хамтлаг, дуучдын нэрийг ч зарлажээ. Галт бамбар аяллын 70 дахь өдрөө эцсийн зогсоол болох олимпийн цэнгэлдэх хүрээлэнд очих юм байна. “Кока-кола” компани тоглолтуудыг ивээн тэтгэн ажиллаж байгаа бөгөөд нийт 160 мянга гаруй хүн үзнэ хэмээн тооцоолжээ. Мөн Олимпийн наадмын нээлтийн өмнөх өдөр буюу долоодугаар сарын 26-нд Лондон хотын “Хайяд” хүрээлэнд бас нэгэн тоглолт болох бөгөөд тасалбар нь 15 еврогийн үнэтэй байх аж. Тойрон аяллын ерөнхий зохион байгуулагч Жэймс Уиллиамс хэлэхдээ хаана ч очсон хүн бүрийг олимпоор амьсгалуулахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.
Ж.БИНДЭРЪЯА