Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлснээр тойргийн системээр өрсөлдөөд 28 хувиас дээш саналаар ялагдсан эрхмүүд намын нэрээр УИХ-ын гишүүн болох боломж хаагдаж байна. Энэ асуудлаар “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаагийн байр суурийг сонирхлоо.
-Цэцээс гаргасан шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Мэдээж дэмжиж байгаа, зөв шийдвэр. Тойрог дээр өрсөлдөөд ялагдсан хүмүүс жагсаалтын өмнүүр орох боломжгүй болгосон, одоо 28 хүнийг хэрхэн эрэм бэлэхэд анхаарах ёстой. Бусдаас их хэмжээний хандив дэмжлэг авсан, намдаа өгсөн хүмүүсийг жагсаана гэвэл буруу. Бусдаас хандив авах хэрээр тухайн хүн улс орноо ломбарданд тавина гэсэн үг. Өөрт нь хандив өгсөн бизнесийн бүлэглэлийн гар хөл болж, тэдний эрх ашгийн төлөө ажиллах болно шүү дээ. Хуулийн дагуу эрэмбэлэхэд тодорхой шалгуур тавьсан. Үүний дагуу жагсаалт гаргахдаа иргэдийн болон намын гишүүдийнхээ дунд судалгаа явуулж, дүнг нь үндэс лэх юм бол шударга болно.
-Намууд 76 хүнийхээ нэрсийн жагсаалтыг олон нийтэд танилцуулах ёстой юу. Цэцэд Сонгуулийн хуулиар гомдол гаргасан хүмүүс “Намын нэрийг дугуйлахаар цаана нь ямар 28 хүн байгааг сонгогч мэдэх боломжгүй. Тэгэхээр шууд сонгох эрх зөрчигдөнө” гэж байсан л даа.
-Аль намын 48 хүн ямар ямар тойрогт өрсөлдөх, 28 хүн нь яаж эрэмбэлэгдсэн тухай жагсаалт СЕХ-нд очно. Тиймээс СЕХ үү нийг олон нийтэд мэдээлнэ. Намууд ч сонгогчдод энэ тухай урьдчилан танилцуулах ёстой. Намын даргын үзэмжээр жагсаалт гаргаагүй гэдгээ ийм замаар нотлох ёстой юм.
-Сонгуулийн хуулиар бүсгүйчүүдэд 20 хувийн квот олгосон. Намын саналаар эрэм бэлэх 28 хүнийг жагсаахдаа бүсгүйчүүдийн оролцоог яаж хангах ёстой вэ?
-Үүнийг намын дүрмээр зохицуулна гээд нээлттэй үл дээчихсэн. Тиймээс намууд дү рэм, журмаа хэлэлцэх үед Эмэгтэйчүүдийн байгууллагаас нь саналаа хэлэх байх. Ер нь дөрвөн хүн тутамд нэг эмэгтэй улстөрчийг жагсаана гэвэл сонгогдох магадлал нь өндөрсөнө. Нэг нам 12 суудал авлаа гэхэд 3-4 нь эмэгтэй хүн байна. Тэр 28 суудлыг нэг нам дангаар авах боломжгүй учраас хойгуур бичигдсэн хүмүүст сонгогдох магадлал маш бага.
-Жагсаалтыг шударгаар эрэмбэлсэн эсэхэд хэн хяналт тавих юм бэ?
-Иргэд, хэвлэл мэдээллийнхэн л хяналт тавих хэрэгтэй байна даа.
С.УУЛ