-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдлийг товчлон нийтлэв-
-Өнөөдөр сонин уншсан чинь УИХ-ын гишүүн З.Энхболд энэ хүмүүсийг шийтгэх ёстой гээд ярилцлага өгчихсөн байна. Их хурал дээр хэрэг шийддэг болоод удаж байна гэж би хэлсэн. Тэр тийм хэрэг үйлдсэн, шийтгэх ёстой, ял авах ёстой гэсэн дүгнэлтийг Их хурал нь, гишүүд нь гаргадаг, яг түүгээр нь прокурор ял төлөвлөж, шүүгч хүнд ял өгдөг ёс Монголд тогтоод байна. Улс төрийн захиалгатай юм хийгдэж байна шүү дээ.
Өмгөөлөгч өмгөөлөх эрхээсээ аль ч үед татгалзах эрхтэй. Одоо бүр байтлаа өмгөөлөгчийг нь барьж авч хорьж байгаад хүчээр шүүх хуралд оруулдаг дарангуйллын шүүх бий болж байна. Хоёр зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс үзлээ.
Нэгдүгээрт сэтгүүлчдийг илтэд ялгаварлан гадуурхсан, захиалгатай хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүх хуралд оруулсан байна. Хаавал бүгдийг нь хаах ёстой. Эсвэл бүгдийнх нь өмнө нээлттэй байх хэрэгтэй. Яахлаараа Их хурлын гишүүн Л.Болдын өмчийг нь эзэмшдэг “Ийгл” телевиз, Их хурлын гишүүн байсан, социал демократ гаралтай С.Болдхэтийн SBN, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн эзэмшлийн С1 гэсэн гурван телевизийг оруулаад бусдыг нь хаадаг юм бэ. Хэвлэлийн эрх чөлөө Монголд байхгүй болсон байна. Захиалгат хэвлэлүүд толгой дээр гарсан байна. Төрийн ордноос гэж шуудхан хэлье, хэнийг оруулах, эс оруулахыг утсаар шийдсэн гэдэг нь мэдрэгдэж байна. Шүүгчид “Бид гаргаагүй, Тамгын газар гаргасан” гэсэн байна лээ, Тамгын газарт нь улс төрийн хүн аваачаад суулгачихсан юм уу. Тэрийг нь ордноос удирдаж байгаа юм уу. Би олон жилийн өмнө УИХ-ын даргын албыг өгөхдөө Монголд чөлөөт хэвлэл байхгүй боллоо, улстөрчид бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж авлаа. Захиалгат нийтлэл нэвтрүүлэг Монголын чөлөөт хэвлэлийн амин сүнс, голыг тасалж байна шүү. Энэ байдлаараа явбал энэ улс орон болохоо байлаа гэдгийг хэлээд буусан байх аа. Өнөөдөр яг тэр бүрэн хэмжээгээрээ ажиллаад эхэлж байна.
Хоёрдугаарт шүүх хүчирхийлэл хэрэглэж асуудлыг шийдэх гэж оролдож байна. “Мөрдсийг чинь хуулна” гэж цагдаагийн даргыг айлгадаг, хууль ёсны шаардлага тавиад хүлээж авахгүй болохоор аргаа ядахдаа өмгөөлөх эрхээсээ татгалзаж байгаа өмгөөлөгчийг барьж аваачиж хорьж байгаад шүүх хурал хийх гэж байна шүү дээ, эд нар. Би олон удаа хэлсэн, Монголын хууль болж байгаа, шүүгч нь болохгүй байгаа гэж. Захидал хүртэл бичиж байсан. Ийм шүүх байдаг юм уу. Өмгөөлөгчийг аваачиж шоронд хийчихээд хэрэг тасалдаг шүүх байдаг юм уу. Одоо нэртэйгээр нь шүүх энэ хурлаа өмгөөлөгчгүйгээр хийх хэрэгтэй. Шүүгдэгчгүй хийх хэрэгтэй. Урьдчилаад гаргасан шийдвэрээ шууд уншаад тэр хүмүүсийг суулгах хэрэгтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцдог зургаан субъектийн хүчин мөхөсддөг субъект нь өмгөөлөгч байдаг юм л даа. Нэг талд нь өмгөөлөгч, шүүгдэгч. Шүүгдэгчийг нь бариад шоронд хийчихсэн, өмгөөлөгч нь ямар ч эрх мэдэл байхгүй шахуу. Техник хэрэгсэл, ажиллах боломжийнх нь үүднээс би ярьж байна. Нөгөө талд нь төр байдаг юм. Төрийн талд нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүх, цагдаа нь ордог. Аваачаад ял эдл үүл дэг хорих газар нь ордог. Ийм эрхийн тэгш бус байдалд байцаан шийтгэх ажиллагаа явагддаг. Тэгээд шүүгдэгчийн төлөөнөөс үг хэлэх ёстой цорын ганц субъектийг нь аваачиж хорьчихоод энэ шүүх яаж асуудал шийдэх гэж байгаа юм. Би удаан хугацаанд энэ бусармаг явдлыг тэвчлээ. Одоо чадахгүй.
Эд нар цэргийн гэмт хэргийн субъект биш байхад цэргийнх болгож хүчээр тулгаж байгаа. Дотоодын цэргийн командлагч цагдаагийн дарга мөн үү гэвэл мөн. Гэтэл дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн долоодугаар сарын 1-ний шөнийн 12 цагт гарсан Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэг жүүлэх ажиллагаанд орол цоог үй, хүмүүсийг албадан тараах ажиллагаанд оролцуулаагүй. Дотоо дын цэргийн хоёрхон анги Мон голд байдаг юм. 805, нөгөө нь хэд ч билээ. Тэр дотоодын цэрэг нь цагдаагаасаа шал тус даа хуультай, шал тусдаа форм, хувцастай, хугацаат цэргийн албан хаагч авч үүрэг гүйцэтгүүлдэг газар байдаг. Ийм цэрэг нь тэр албадан тараах ажиллагаанд оролцоогүй байхад яахлаараа цагдаагийн удирдлагыг аваачиж цэргийн гэмт хэргийн субъект болгож түлхээд байгаа юм.
1961 оны эрүүгийн хууль, 1987 оны эрүүгийн хууль гэж хоёр хууль байсан юм. Нийгмийг аюулаас хамгаалах яамны офицер, албан хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол цэргийн гэмт хэргийн зүйлчлэлээр шийтгэнэ гэсэн хуу лийн заалтыг би прокуро рынхонд өгсөн. Хоёр заалт нь энэ байж байна. 2002 оны эрүүгийн хууль гэж миний оруулсан хууль бай даг юм. Энэ хуулийн 174 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх мөрдөн байцаагч, Гал түймэртэй тэмцэх газрын албан хаагч, тагнуулын албан хаагч, Хорих байгууллагын албан хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдвэл энэ хуулиар шийтгүүлнэ гэсэн заалт байсан юм. 1961 оноос хойш мөрдсөн гурван хуулийн заалт энэ байж байна. Хамгийн сүүлд 2002 оны хуулийнх нь хүчингүй болсон заалт энэ байж байна. Дотоодын цэрэг албадан тараах ажиллагаанд оролцоогүй гэдэг нь тэд буу хэрэглээгүй, зэвсэг хэрэглээгүй гэсэн үг. Ийм байхад цагдаагийн удирдлагыг дотоодын цэргийн зүйл ангитай холбогдуулж ял руу түлхэх ямар ч бололцоо байхгүй. 2008 оны хоёрдугаар сарын 1-нд энэ хууль хүчинтэй болсон. Үүнээс хойших хугацаанд цагдаагийн албан хаагчид энгийн албан тушаалын гэмт хэргийн субъект болсон.
Тэгээд энэ энгийн албан тушаалын гэмт хэрэг нь Элбэгдоржийн өөрийнх нь санаачилсан Өршөөлийн хуулиар өрш өөгдсөн. Таван жил хүртэлх хугацааны ялтай хүний ялыг бүгдийг хүчингүй болгосон. Дээрээс нь хэрэг бүртгэх, мөр дөн байцаах ажиллагааг нь хэрэгсэхг үй болгосон. Энэ бол миний санаачилсан хууль биш, Элбэгдоржийн санаачилж Их хурал баталсан хууль шүү.
Одоо үнэнийг ард түмэнд хэлэх цаг болсон. Хэнбугай ч байсан ийм юм хийх юм бол би цаашдаа чадал хүрэх хүртлээ хэлэх үгээ хэлж байгаад дуусна. Үнэн үг хэлсний төлөө, хууль ярьсны төлөө хүн аваачиж шоронд суулгадаг ёс Монголд тогтож байгаа бол намайг аваачиж суулгаг. Долоодугаар сарын 1-ний хэргийг эд дутуу шалгаж байгаа. Энэ хэрэг хоёр талтай. Нэг талд нь хэргийг өдүүлсэн, галдан шатаасан хүмүүсийн асуудал байдаг. Үүнийг ер шалгахгүй байгаа. Долоодугаар сарын 1-ний хэрэг бол Монголд гарсан анхны терроризмын хэрэг. Зургаадугаар сарын 29-нд байшинг газартай тэгшилнэ гэж амласан, долоодугаар сарын 1-нд “Драгон” төвийн тэндээс бөөн хүмүүс авчраад, галдан шатаасан. Газрын хөрстэй тэгшилсэн, дотор нь нэг хүн нас барсан, тийм биз. Орос, Америк, Францад ийм явдлыг терро ризмын хэргээр шийтгэж байгаа. Монголд яагаад террориз мын хэргийг шалгахгүй байгаа юм. Яагаад терроризмын үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг Ардчилсан нам гишүүнээр элсүүлэн авч байгаа юм. Энийг улс төрийн хувьд юу гэж үзэх вэ. Би тэр үед нь хэлж байсан, АН гэмт этгээдүүдийн хоргодох байр болж хувирлаа шүү. Ийм юм байж таарахгүй гэж. Яагаад эдний асуудлыг авч үзэхгүй, энэ хэдэн цагдаа нартай орооцолдоод байгаа юм. Хохирогчдын ар гэрийнхэн гуйгаад байна шүү дээ. Хэн буудсан юм, ямар буугаар, ямар сумаар буудсаныг тог тоогоод өгөөч ээ. Эзнийг нь олоод өгөөч гээд байхад яагаад Ерөнхийлөгийн зарлигийг хэрэгжүүлсэн цагдаагийн дарга нарыг аваачиж шийтгэх гээд байгаа юм. Яагаад хүн буудсан хүмүүсээ тогтоохгүй байгаа юм. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм.
Миний ярьсан үгийг олон нийтэд хүргээрэй, бичлэгийг нь хадгалж байгаарай. Хожим хэрэг болж магадгүй ноцтой юм би ярьж байна шүү. Энэ Монгол орон улс төрийн гяндан болох ёсгүй. Улс төрийн захиалгатайгаар хэрэг маргаан шалгаж шийдвэрлэх ёсгүй.
Өнөөдөр ардчилсан нийгмийн үед Төрийн ордны Их хурлын танхимд Их хурлын гишүүд шүүх хурал хийж байгаа шүү. Хоёр гурван удаагийн шүүх хурал хийсэн. Тухайн үед нь би Их хурал, бүлгийн удирдлагын аль алинд хэлсэн. Та нар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах газрын шалгаж байгаа ажилд хөндл өнгөөс оролцож хэргийн нууцыг задруулж, шүүх хурал хийж байна шүү. Энэ шүүх хурлаа таслан зогсоо гэж. Өнөөдөр энд ч, тэнд ч хонгио барьж давхисан Их хурлын баахан гишүүдтэй боллоо. Хаанахын юун хонгио, хэнээс олж ирээд, юу болгоод байгаа юм. Тэр хонгио авчирч өгсөн хүнийг нь Авлигатай тэмцэх газарт жолоочоор оруулж байна. Энэ юу вэ.
Хэлмэгдүүлэлтийн үүд хаалга Монголд нээгдлээ шүү. 1922 онд Цэргийн шүүхийн зөвлөлийн тогтоол гэдэг тогтоол гаргаж, Бодоо сайдыг 15 хүнтэй хамт аваачиж Шар хаданд буудсан. Хэлмэгдүүлэлт тэгж эхэлсэн юм. Өнөөдөр шинэ цагийн монгол төрийн хэлмэгдүүлэлт энэ хэргээр эхэллээ. Терроризмыг шалгах гүй байна. Үнэн үг хэлсний төлөө өмгөөлөгчийг аваачин хорьж байна. Шүүх хуралд өөрсдийнх өө хэвлэл мэдээллийн хэрэгс лийг далдуур зохион байгуулж оруулж байна. Ингэж энэ 2.0 сая ард түмнийг талцуулж цус нулимс, өнчрөл хагацалд оруулах алхмыг нээлээ шүү.
Энэ ард түмнийг яаж басамжилж доромжилж болдгийг зарим хүмүүс харуулж байна. 2.4 сая хүний 4.8 сая нүд долоодугаар сарын 1-нийг бүтэн өдөржин телевизээр харсан. Хэн юу хийж байсан, юу хэлж байсныг бүгд харсан. Зургаадугаар сарын 29-нд тэд долдугаар сарын 1-нд хийх ажлынхаа бэлтгэлийг базааж, туршилтаа хийгээд долоодугаар сарын 1-нд галдан шатаасан шүү дээ. Хууль бус жагсаал хийж, маргааш МАХНын байрыг газартай нь тэгшилнэ гэж хэлээд гарсан. Тийм үг хэлж байсан хүн маргааш нь “Драгон” төвийн тэндээс хүмүүсийг авчраад, жаг саал цуглаан хийчи хээд өө рөө зугтсан. Зургаадугаар са рын 29-ний өдөр АН-аас нэр дэв шиж байсан хүмүүс Төв шуу дан гийн орчим хууль бус жагсаал зохион байгуулж, тэндхийн замын хөдөлгөөнийг хааж байсан. Долоодугаар сарын 1-ний 11 цагт АН-ын байран дээр хэвлэлийн бага хурал хийгээд, шууд залгуулаад жагсаал цуглаан хийсэн нь үнэн шүү дээ. Үүнийг тэд арай худлаа гэж хэлэхгүй юм байгаа биз дээ. Тэгээд тэр жагсаал цуглаан нь галдан шатаалт болж хувирсан байх аа. Машин машинаар чулуу ачиж ирээд, байшингуудын цонхыг хага цохиод, урьдчилан бэлд сэн бензинтэй лонх шидэж, энэ галдан шатаалтыг эхлүүлсэн шүү дээ. Тэр үед намын байранд өчнөөн олон хүн ажиллаж, амьдарч байсан. Энэ терроризм биш гэж үү. Яагаад тэр хүмүүсийг нь энхрийлээд намдаа элсүүлдэг юм.
Долоодугаар сарын 1-нд өдүүлсэн энэ хэрэг явдал бол терроризмын хэрэг гэдгийг би дахиад хэлье. Энэ хэргийг шалгадаг эрхтэй байгууллага нь тагнуулын байгууллага. Тагнуулын байгууллага энэ талаар юу ч хийхгүй байна. Тагнуулын байгууллагын ажиллагаанд хяналт тавьдаг газар нь прокурор. Прокурор яагаад энэ асуудлыг шалгуулахгүй байна вэ. Энэ хэргийг дагасан шударга бус үйлдлүүд цадигаа алдаж байна.
Цаашдаа би энэ асуудлаар байр сууриа байнга илэрхийлэх болно. Аваачаад хоривол хориг, хэрэг үүсгэвэл үүсгэг, цаг двал цагдаг. Би эцсээ хүртэл энэ бусармаг явдалтай тэмцэнэ гэж бодож байна. Энэ шүүхийн байгууллага захиалгын байгууллага болжээ. Би сүүлийн 10 жилийн баримтаар энэ тухай ярьж чадна. Монголын хуулийг завхруулж буй гол газар. Цагдаа нарын боогоод өгсөн хэргийг нэг бол прокурор, нэг бол шүүх хэрэгсэхгүй болгодог. Монголын шүүх хүсвэл Монголыг хуульгүй болгож байна. Дур зоргын, захиалгын, хүчирхийллийн шүүхтэй болгож байна. Шүүх үнэний дэнс биш, улс төрийн захиалгат хэрэгсэл болж хувирчээ. Энэ шийдвэр анхных биш шүү. 2-3 удаа ийм шийдвэр гаргаж байна. Зоригт гэдэг хүн УДШ-ийн Ерөнхий шүүгч болсноос хойших хугацаанд улс төрийн зорилготой ийм шийдвэрүүдийг гаргаж байна. Энэ нь дахиад цааш үргэлжлэх юм байна.
Эхлээд хэн буудсаныг тогтоох ёстой. Түүнийг шүүх тогтооно. Монгол Улсын Үнд сэн хуульд гэм буруутайг гагц хүү шүүх шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Эхлээд хэн, ямар зэвсгээр тэр дөрвөн хүнийг буудав гэдгийг тогтоочихоод, тэр буудсан хүнд нь ял өгчихөөд, дараа нь үнэхээр цагдаа буудсан бол чи ийм зүйлд хариуцлагагүй ханджээ гэж зохих журмын дагуу шийдэх ёстой. Хэн буудсаныг бид тогтоож чадсангүй гэж хэлчихээд, цагдаа буудсан хэмээн хүн шийтгэх гээд зүт гээд байдаг нь ямар учиртай юм бэ. Зарлиг гараагүй байхад яа хаараа хонгио бариад гүйж яв даг юм. Хэний захиалгатай, юун хонгио вэ. Үүнийг яагаад шалгахгүй байна? Тэр хонгионы талаар прокурорын байгууллага яагаад хариулт өгөхгүй байна, зарлиг гараагүй, буун дуу гараагүй бай хад нэг нөхөр хон гио барьчихсан гүйж явсан. Үүнийг юу гэж ойлгох вэ? Үүнд про курорын байгууллага хариулт өгөх ёстой.
Чөлөөт хэвлэл баяртай, шударга шүүх баяртай, хууль баяртай, шударга ёс баяртай, хэлмэгдүүлэлт эхэллээ. Ингэж л энэ бүгдийг хамгийн товчоор томъёолж болох нь.
УИХ-ын зарим гишүүд хэн бэ. Бүгдийг мэддэг, бүхнийг шийддэг, хүн шийтгүүлдэг улс төрийн захиалагч болж хувирлаа тэд. Шүүх хурал хийх эрхтэй тэд хэн бэ. Сүүлийн 2-3 хэрэг энэ Төрийн ордонд боловсруулагдаад, шийдэг дэж байгаа шүү. Үүний жишээ бол Сангарагчаагийн хэрэг гэдгийг би харин хэлчихье. УИХын гишүүд ордон дотор анх Сангарагчаагаар оролдож эхэл сэн. Эцэс сүүлд нь тэр ялтан болсон.
Энэ бүгдийг сэтгүүлчид та бүхэн олон түмэнд хүргээрэй. Надаас өөр хүн үүнийг айгаад хэлэхгүй байх. Намайг яадагсанж вэ, буянаараа болог. Өнөөдөр Монголд хүчирхийлэл болохоо байж, захиалгат хэлмэгдүүлэлт эхэллээ. Өнөөдөр өмгөөлөгчдийг барьж хорилоо. Маргааш үнэн үг хэлсэн сэтгүүлчид та бүхнийг аваачаад хорихыг үгүйсгэхгүй шүү дээ. Ямар юмных нь ардчилсан нийгэм бэ, ямар юмных нь шударга шүүх вэ.
Ийм хачин юм хийгээд сууж буй шүүгч, прокуроруудыг хараад үнэндээ ой гутаж байна. Шившигтэй байна, хүний боол болж байна тэд. Улс төрийн захиал гат хэргийн бамбар болоод явж байгаа шүүгч, прокурор нарыг хараад үнэхээр хэлэх үг алга даа. Мэргэжлийн нэр төр гэдэг зүйл алга болжээ. Хуульт ёс, ёс дэглэм гэдэг зүйл байхгүй боллоо. Өнөөдөр ирээд маргааш буцдаг албан тушаал дээр ямар их оодорно вэ. Бид хуульд үйлчлэх ёстой болохоос түүнийг гишгэж, дарангуйлж, байхгүй болгож суух албан тушаалтан биш шүү дээ.