Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэн бүрт байгалийн баялгаас 1.5 сая төгрөг олгох заалт бий. 500 мянган төгрөгийг нь иргэдэд бэлнээр, цувуулж олгоод дуусаж буй бол үлдсэн сая төгрөгөө хэзээ авах бол гэсэн хүлээлт иргэдийн дунд бий болсон. Уг мөнгийг эхний ээлжинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох бөгөөд өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас энэхүү мөнгийг дээрх иргэдэд гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл сая төгрөг, эсвэл хувьцаа гэсэн сонголтоор иргэдэд хувь хишиг хүртээх ажил одоо болтол хэрэгжээгүй байгааг АН-ын дарга Н.Алтанхуяг МАН-ын дарга С.Батболдод сануулжээ. Тиймээс энэ асуудлаар даваа, мягмар, лхагва гаригийн аль нэг өдрийг сонгож, олон нийтэд хамтарсан мэдээлэл хийхийг урьсан байна.
С.УУЛ