Дэлхийн Ногоон намуудын холбооны уулзалт Сенегалын Дакарт хотод болжээ. Энэ үеэр ИЗНН уг холбоонд элссэн байна. Ногоон үзлийг устгах нь хэмээх болгоомжлолд үүгээрээ тэд хариу өгч, дэлхийн хэмжээнд ажиллах боломж бүрдүүлсэн аж.
Мөн тус намын Үндэсний хороо өнгөрсөн амралтын өдрүүдээр хуралдаж дэд дарга, нарийн бичгийн дарга нараа сонгожээ. Үүгээр хоёр дэд даргатай байх шийдвэр гаргаж, М.Хүрэлсүхийг улираасан бол шинээр “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн М.Бат-Ялалтыг сонгосон байна.
Мөн зургаан нарийн бичгийн даргатай байхаар шийджээ. Түүнчлэн 210 гишүүнтэй Улс төрийн зөвлөлийг шинэчлэн байгуулсан байна.