Улсын Дээд шүүх БНН-ын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намынхны хүсэлтийг гуравдугаар сарын 29-нд хянан хэлэлцжээ.
Тус намын энэ оны хоёрдугаар сарын 9-нд хуралдсан VIII их хурлаас намын дүрмийн 16.4.1-д заасан эрх буюу намын мөрийн хөтөлбөр, дүрмийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг намын Их хурлаас Бага хуралд шилжүүлж болно гэж, “Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг намын Бага хурал шийдвэрлэх эрхтэй”, мөн “Нам аливаа сонгуульд эвсэлд нэгдэн орсон тохиолдолд эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд эвслээс гарах эсэх асуудлыг зөвхөн намын ээлжит Их хурлаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг намын дүрмийн гуравдугаар бүлгийн 18.15, 18.16 заалт болгон нэмэлт оруулахаар тогтоожээ.
Улсын Дээд шүүх уг намын дүрэмд оруулсан эдгээр өөрчл өлтийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд харшлаагүй гэж үзэн, улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Г.ЦОЛМОН