Улс төрийн намууд хөдөлгөөнд орж, хэнтэй эвсэх, нэгдэхээ хэдийнээс шийдэж эхэлсэн. Уламжлал ёсоор улс төрийн хүчнүүд МАН, АН ба бусад гэсэн хэсэгт хуваагддаг. Тэгвэл нэгдэх, нийлэх ажил “бусад” хэсэгт л хамаардаг гэхэд болно. 90 жилийн түүхтэй МАН-аас “эзэрхэг” гэх тодотгол нь салаагүй учраас гуравдагч хүчний намууд түүнийг төдийлэн сонирхдоггүй. Харин АН аврал эрсэн, тусламж хүссэн “хулгайч, худалчид” ч үүд хаалгаа дэлгэдэг найрсаг. Тиймээс хоорондоо юм уу АН-д нэгдэх, эсвэл дан гаар сонгуульд оролцох гурван салаа замын сонголт гуравдагчдад бий.
МҮАН, МАХН, БНН хамтрахаа илэрхийлчихсэн. Тэдэн дээр Монголын ардчилсан хөдөлгөөний нам (МОНАРХН), МЛН нэгдэж байгаа. Мөн ИЗНН энэ сонгуульд дангаар орох нь тодорхой болсон. Үнэндээ бол ИЗНН нэрийн дор 5-6 нам нэгдсэн. Нөгөө талд нь хэнтэй ч нэг дэхгүй, нийлэхгүй жижиг намынхан үлдчихээд байна. Улсын дээд шүүхэд өнөөд рийн байдлаар 21 нам бүртгэлтэй. Нэр дурдсан намуудыг хасахаар 13 нь ийм байдлаар үлдэж байна. Тэдний хэд нь сон гуульд оролцохгүй вэ гэдэг бас сонин. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам хэмээх цаасан дээрх нэрнээс цаашгүй нэг нам бий. Мөн Л.Гүндалайд хаягдсан АТН байна. Байгуулсан “эзэн” нь АТН-ыг ирэх сонгуульд оролцохгүй биз хэмээж байсан. Угаасаа ч түүнээс өөр хүнгүй энэ нам Л.Гүндалайг АН-д орохтой зэрэгцээд “амьсгал хураасан”. Тэгвэл бусад нь гурван салаа замын алийг сонгох бол.
ИХН. Иргэний хө дөлгөө нийхөн нийлж байгуулсан уг намын анхны дарга нар нь орхиод явснаас хойш сураг ал дарсан билээ. Дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нар АН, дэд дарга М.Ичинноров МАН, ерөнхий нарийн бичгийн дарга асан Э.Батбаяр нь ИЗ-НН-д элссэнээс хойш Н.Даваа л бууриа сахиж хоцорсон юм даг. Тэгвэл энэ нам АТН шиг таг чиг бо лохгүй сонгуульд хүч үзнэ, хүмүүсээ сойно. Үүний тулд мөрийн хө төл бөрөө боловс руулсан. Бас сонгуульд дангаараа оролцохоо мэдэгдсэн.
ЭЧХН. Тус намынханд АН-ыг дэмжих, эсвэл дангаар гэсэн хоёр сон голт тулгарчээ. Юутай ч УИХ-ын сонгуульд 10 орчим хүнийг нэр дэв шүүлэхээр тө лөвл өсөн юм билээ. Гэхдээ салаа замын алийг сонгож аяллаа үргэлж лүүлэхийг энэ сарын сүүлчээр хуралдах Бо ловсруулан зөвлөлдөх хороо нь шийднэ. АНыг дэмжиж ажиллах талаар аман яриа бол хийсэн юм билээ.
МУНН. Өнгөрсөн сарын эхээр тус намын их хурал болж, сонгуульд хэрхэн оролцохыг шийдэх эрхийг Бага хуралдаа шилжүүлсэн юм. Н.Энхбаярын байгуулж буй эвсэлтэй нэгдэх үү, дангаар өрсөлдөх үү гэдгийг удахгүй болох Бага хурал нь шийдэх аж. Гэхдээ тэдний сонголт бараг тодорхой байгаа нь их хурлын явцаас харагдсан. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр их хуралд нь оролцож үг хэлж харагдсан юм. Экс Ерөнхийлөгч МУНН-тай тулж ажиллаад байгаа учир удахгүй эвсэлд нэгдсэн намын тоог МУНН нэмэхэд гайхах юмгүй.
Хамуг Монгол хөдөлмөрийн нам. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тус намынхан боловсруулаад дууссан гэнэ. МАХН-аас өрх тусгаарласан учир сонгуулиар тэдний эвсэлд нэгдэх нь юу л бол. МАН угшилтай учир зарим нэг хүн шиг үзэл бодлоо 180 хэм өөрчилчихгүй л бол АН-ыг сонгохгүй нь мэдээж. Энэ тухай тус намын Цэцийн дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяраас асуухад тодорхой хариу өгөөгүй юм.
Улс төрийн ертөнцөд овоо хэдэн жил амь зууж ирсэн хуучин намууд нь нэгдэх, эвсэх замаа олчихсон. Зарим нь сонголтынхоо өмнө тээнэгэлзэж сууна. Хөдөлмөрийн үндэсний нам, Эх орончдын нэгдсэн нам гэх мэт хамгийн сүүлд бүртгүүлсэн намуудын тухайд мэдээлэл алга. Юутай ч нэгдэх эвсэх нь тодорхой болсон намууд одоо ямар тактикаар оролцох, хэнд нь хэдэн квот, аль тойргийг оноох тухай зөвшилцлөө хийж байгаа. МАН, АН гэсэн сонголтоос залхсан иргэд гуравдагч хүчний нам, эвслүүд рүү гар сунгаж мэдэх. Алдаж хаширсан намууд эвссэнээрээ хожих эсэхийг нь сонгуулийн үр дүн л харуулна биз ээ.
С.ТУУЛ