Нийслэлийн зарим дүүргийн АН дотроо хагаралдаад байсан билээ. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн АН-ын хороо. Тус хороо хэсэг хугацаанд хоёр даргатай, хоёр тамгатай, хоёр байртай болж байсан ч эв зүйгээ олж дүүргийн даргаа шинээр сонгож байв. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр Баянзүрх дүүргийн АН-ын хороо хуралдаж, даргаа өөрчилжээ. 10 гаруй жил дүүргийн намын даргаар ажиллаж байсан Т.Мөнхбаярыг дахин намын даргаар сонгосон байна. Түүнээс цөөн асуултад хариулт авав.
-Танай дүүргийн намынхан нэг хэсэг дотроо хуваагдаж бужигнасан. Таныг албан ёсны намын дарга гэж ойлгож болох уу?
-Сая намайг намын даргаар сонгогдохоос өмнө өөр залуу ажиллаж байсан. Хэр сайн ажиллаж байсныг нь би хэлж мэдэхгүй. Гэхдээ манай дүүргийн намын гишүүд намайг дэмжиж дахин сонголоо. Мөн намын удирдлага, АН-ын дарга Н.Алтанхуяг, манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар намайг дэм жиж байгаа. Намын хурлын үеэр АНын дарга Н.Алтанхуяг надад дүүргийн АНын тамгыг албан ёсоор хүлээлгэж өгсөн.
-АН Баянзүрх дүүрэгт дандаа ялагдаж ирсэн. Үүний шалтгааныг та юу гэж дүгнэдэг вэ. Удахгүй болох УИХын болон орон нутгийн сонгуульд ямар бодлого баримтлан ажиллах вэ?
-Дандаа биш л дээ. УИХ-д хэд хэдэн удаа ялалт байгуулсан. Гагцхүү орон нутагт л ялагдал хүлээсээр ирсэн. Одоо бол манай нам дүүрэгт төдийгүй нийслэлд ганц ч суудалгүй. 100 хувь сөрөг хүчин байгаа. Ялагдлын шалтгааныг бид өөрсдөөсөө хайхаасаа илүүтэйгээр өрсөлдөгч нөгөө намын хууль зөрчсөн луйврын үйл ажиллагаанаас болсон гэж үздэг. Мөн яахын аргагүй мөнгө, санхүүгийн боломжийн асуудал байна.
Өнөөдөр зөвхөн манай дүүрэгт л гэхэд МАН үнэмлэхүй эрх мэдэлтэй, дангаар засаг барьсан, санхүүгийн асар их боломжтой байна. Удахгүй болох сонгуулийн хувьд бид зөв бодлого гарган тавьж, эрх баригчдын хууль зөрчих үйлдэлд хя налт тавьж ажиллах хэрэгтэй. Ер нь МАН хүчтэй байгаа учир бид сон гуульд ухаалгаар оролцох хэрэгтэй.
Э.ТӨР