Өвөрхангай аймгаас УИХ-д хоёронтоо сонгогдсон гишүүн З.Энхболдод энэ удаа “дассан газар” нь олдохгүй болж мэдэхээр байгаа гэнэ. Сонгуулийн холимог тог тол цоогоор өрсөлдөхөөр болсон, шилжих заалтыг Цэц түдгэлзүүлсэн зэргээс үүдээд намуудад тойрог булаацалдах тэмцэл өрнөж эхэлжээ. Улмаар зарим лидер, туршлагатай улстөрч нь “жийгдэх” эрсдэлтэй болсон байна. Ийм асуудал эрхэм гишүүн З.Энхболдод тулгарчээ.
Өвөрхангайд өрсөлдөх “виз”-гүй болж байгаа тэрбээр нийслэлийн аль нэг дүүргийг сонгохоор намынхаа удирдлагад хүсэлт тавьсан тухай мэдээлэл чих дэлсэв. Тойргоо өмчилчихсөн, тэндээ амжилт гаргах магадлалтай хүмүүс түүнд зүгээр л зай тавиад өгчихгүй нь мэдээж. Тиймээс тэрбээр зарим фракцынхнаа шүүмжилж, ийм замаар тойрог олж авахаар хөөцөлдөж буй гэнэ.
С.УУЛ