“Баялгийн хувь” хэмээх хувьцаат компани байгуулагдаж, хувьцаагаа иргэдэд эзэмшүүлэх гэж байгаа талаар сүүлийн үед нэлээд шуугиж буй. Тэдэнтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар сэрэмжлүүлэг гаргажээ.
Сэрэмжлүүлэгт: “Монгол Улсын Засгийн газар уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулан, дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх замаар иргэдийнхээ сайхан амьдрах нөхц өлийг бүрдүүлэх зорилгоор томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Засгийн газраас иргэддээ хувьцаа эзэмшүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах зэргээр олон нийтэд аль болох хүртээмжтэй, ил тод, нээлттэй байх арга замыг сонгон ажиллаж байна. Гэтэл сүүлийн өдрүүдэд нэр бүхий иргэдийн үүсгэн байгуулсан “Баялгийн хувь” хэмээх хувьцаат компани хөрөнгө төвлөрүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын нэрийг барин төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх гэж байгаа мэтээр мэдээлэл цацан иргэдийг төөрөгдүүлэх боллоо.
“Баялгийн хувь” ХК нь 2012.03.23-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн хувийн аж ахуйн нэгж бөгөөд энэхүү компанийн үйл ажиллагаанд Засгийн газрын оролцоо, хувь байхгүй юм. Монгол Улсын Засгийн газраас Шинэ бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор болон бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгж үүлэхдээ бүх монголчуудынхаа нийтлэг эрх ашиг, оролцоог ханган, нээлттэй, ил тод ажиллах учиртай бөгөөд зөвхөн нэг компанид давуу эрх олгох учиргүй гэж үзэж байна. Иймд “Баялгийн хувь” ХК-ийн зүгээс нийтэд буруу мэдээлэл цацан төөрөгдүүлэх замаар хөрөнгө төвлөрүүлэх зүй бус ажиллагаа явуулахаа зогсоохыг шаардаж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын ямар ч оролцоо байхгүйг сэрэмжлүүлэн анхааруулж байна” гэжээ.
Б.СҮРЭН