90 жилийн түүхтэй МАХН уугуул нэрээ сэргээн МАН болоход “хувьсгалт” бууриа сахиж үлдсэн Ц.Шинэбаяр тэргүүтэй хэсэг хүн МАХН-ыг шинэчлэн байгуулсан. Харамсалтай нь Н.Энхбаяртай үл ойлголцсоноос тэрбээр Хамаг Монголын Хөдөлмөрийн Намыг үүсгэн байгуулж, өрх тусгаарлаад байгаа билээ.
Эрүүл мэндийн шалтгаанаар улс төрөөс түр хөндийрөөд байсан Ц.Шинэбаяр эргэн ирсэнтэй зэрэгцээд МАХН-д буцаж элсэнэ гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд таржээ. Түүнтэй холбогдож энэ талаар нь тодруулахад “Юу гэж тийм юм байх вэ. Нэг намаас гараад нөгөө намд ордог хүн би биш. Баруун, зүүнээ ч мэддэггүй хүмүүстэй нийлнэ гэж байхгүй. Манай нам бие даагаад үйл ажиллагаа явуулж байгаа” гэв.
Д.ОЮУН