Улсын Их Хурлын эрхэм гиш үүд ээ, Ерөнхий сайд аа, Хатагтай, ноёд оо!
УИХ-ын бүрэн эрхийн ху гацааны сүүлчийн ээлжит чуулганаа эхлүүлэхээр Та бид хуран цуглаад байна. Хаврын чуулган нөхцөл байд лаас улбаалсан өөрийн онцлогтой явагдах нь тодорхой бай на. Ардчилсан төрийн тогтол цооны амин сүнс нь төрийг сонгож байгуулах явдал би лээ. Манай ард түмэн төрд төлөө- лөгчөө сонгох ээлжит сон голтоо хийх гэж байна. Үүнд зохих бэлтгэл хэрэгтэй. Энэ нь хаврын чуулган биднээс шаргуу, шуурхай ажил лагаа шаардаж байна гэсэн үг. Бүрэн эрхийн үлдэж байгаа энэ хугацаанд юу хийх вэ гэдгээ товлохоосоо өмнө урьд нь бид ямар ажлыг амжуулж бүтээв, улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулав гэдгээ эргэцүүлж нэг бодох хэрэгтэй байна. 1. Улс орны хөгжил дэвшил эдийн засгийн амжилтад суурилж байна. 2011 оны дүнгээр эдийн засгийн өсөлт 17 хувь боллоо. Цаашдаа ч өсөлтийн өндөр хурд хадгалагдах төлөвтэй байна. Ийм болохоор эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн ирээдүйн үр дүнтэй урьдач нөхцөлийг энэ удаагийн Улсын Их Хурал тавьж чадсан гэж баттай хэлэх байна. 2008, 2009, 2010 оныг дамнан Монгол Улсын эдийн засгийн амьдралыг хүндрүүлсэн дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давсан.
Энэ талаарх Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааны туршлага, сургамж нь түүхэн ач холбогдолтой байх болно. Бид цаг алдалгүй олон чухал хууль, шийдвэр гаргаж байж банк, санхүүгийн тогтолцоогоо эрүүлжүүлсэн юм. Хямралын дараа бүтээн байгуулал тын ажил өрнөж, эдийн засагт ө сөлт, сэр гэлт богино хугацаанд гарсан. Амжилтыг зөвхөн Ул сын Их Хурлын бодлого, шийд вэр, Засгийн газрын үйл ажил лагааны үр дүн гэж бид нэг талаас нь туйлшруулахгүй. Өргөн олон түмний хөдөлмөр, зүтгэл, санаачилгын үр дүнгээр энэ нь бас хэмжигдэнэ. Өнгөрч байгаа дөрвөн жилд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйд тодорхой ахиц өөрчлөлт гарсан. Монгол Улсын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн, бүтээн байгуулалтын ажлыг өрнөлттэй явуулсан, эрх зүйн болон санхүүгийн таатай орчин бүрдүүлсэн нь хамтарсан Засгийн газрыг байгуулж улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажилласантай холбоотойг хэн ч үгүйсгэхгүй. Энэ нь өнөөгийн Улсын Их Хурал онцлогтой нөхцөлд ажилласны нэг илрэл. Нөгөө талаар монголчуудын нэгдэл нягтралтай, хүч нөлөөтэй байж болохыг харуулах баримт. Бид улс орны амьдралд нэн чухал ач холбогдолтой Оюутолгой, Тавантолгойн ор дыг ашиглах, Малчдын талаар тө- рөөс баримтлах бодлого, "Монгол мал", "Шинэ бүтээн байгуулалт", Төмөр замын талаар баримтлах бодлого зэрэг томоохон асуудлыг шийд вэр лэсэн. Бүтээн байгуулалтын ажлыг далайцтай өрнүүллээ. Зөвхөн төсвийн хөрөнгөөр 2009 онд 460 тэрбум, 2010 онд 591 тэрбум, 2011 онд нэг их наяд 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2012 онд нэг их наяд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Дотооддоо жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай бид их ярьдаг. Ажилгүйдлийг багасгах, жижиг дунд үйлд вэрийг хөгжүүлэх асуудал, то дор - хой яривал, хоёр хүчин зүйлээс шалт гаалж байгааг анзаарч болох байна. Нэг дэх нь, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд хүрэлцээтэй хөрөнгө төлөвлөж оруулсан байх, хоёр дахь нь, иргэдийн худалдан авах чадавхийг зохих түвшинд нэмэгдүүлэх, эрэлт бий болгох. Энэ удаагийн Улсын Их Хурал аль аль нөхцөлийг хангасан гэж үзэх үндэстэй. Сүүлийн дөрвөн жилд жижиг, дунд үйлдвэрт төсвөөс 260 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. 2. Эдийн засгийн цар хүрээтэй өсөлтийн үр дүнд жи лээс жилд нэмэгдэж байгаа ор логыг иргэндээ хүртээмжтэй, зөв хуваарилах шаардлага тавиг даж байна. Хуваарилалт нь хөдөлмөр, түүний үр дүн, бүтээм жээр хэмжигдэх ёстой. Тэг вэл иргэдээ гэсэн ийм үйл ажил лагаа явагдаж чадсан уу. Улсын Их Хурлын энэ бүрэн эрхийн хугацаанд цалин, тэтгэвэр хоёр гаруй дахин нэмэгдэж байна. Дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол энэ жил 640 мянга болно. Дундаж тэтгэвэр 95 мянгаас 190 мянган төгрөгт хүрнэ. 163 мянган ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр зөрүүг нь арилгаж байна. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах шалгуурыг өөрчилж, жирэмсний таван сартайгаас эхлэн 12 сарын хуга цаанд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн наад захын арга хэм жээ болсон юм. Хэдийгээр хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байсан ч хоёр намын амласан 1.5 сая төгрөг бага, дунд орлоготой иргэдийн амьдралд үлэмж тус үзүүлсэн нь эргэлзээгүй. Жишээ нь, сар бүр 21 мянгаар хүн бүрт олгож буй 500 мянган төгрөгийг аймгуудын дундаж хүн амаар бодоход нэг аймагт жилдээ 35 тэрбум төгрөг олгожээ. Улсын хэмжээнд 1.7 их наяд төгрөгийг иргэддээ хүртээж байна. Мал аж ахуйн бүтээгдэх үүний урамшуулалд сүүлийн гурван жилд 40 тэрбум, газар тариаланчдын урамшуулалд 50 шахам тэрбум төгрөг олгогджээ. Энэ бүхний үр дүнд нэг өрхийн сарын дундаж орлого 2011 оны эцсийн байдлаар 623 мянган төгрөг болж, 2008 оныхоос 70,7 хувиар нэмэгджээ. Төрөөс залуучуудыг мэргэжил тэй болгоход үлэмжхэн анхаа рал тавьсан. Их, дээд сургуульд суралцагч 153 мянган оюутан сар тутам 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй болж, амлалтын 1,5 сая төгрөгөө бүрэн авах боломжтой болов
Энэ бүхэн нь залуусаа улс орны ирээдүй гэсэн утгаар харсан ирээдүй цагийн хөрөнгө оруулалт юм. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдыг цаашид илүү дэмжих шаардлага бий. Залуучууд нарийн мэргэжил эзэмшсэн тохиолдолд л баталгаатай ажлын байртай байх болно. 3. УИХ-аас төсөв, мөнгө сан хүүгийн бодлогыг зохистой явуулах нь улс орноо хөгжил дэв шилд хөтлөх төрийн нэн чухал зохицуулалт юм. Эргэлзээ, шүүмжлэлүүд тал талаас гарч үр дүн муу байх болно гэсэн таамгууд байсан ч 2008 оноос эхлэн авч хэрэгжүүлж байгаа төсөв мөнгөний бодлого эцсийн дүндээ зөв гэдэг нь амьдрал дээр бэлхнээ харагдана. УИХ төсөв, мөнгөний бодлогын асуудлыг маш няхуур авч хэлэлцэж байсан. Ингэснээрээ эдийн засагт халалт үүсэх, инфляц хэмээс хэтрэх аюулыг зайлуулж байв. Энэ та лаар манай орны эрдэмтэд, судлаачид, шүүмжлэгчид болон олон улсын валют санхүү, эдийн засгийн байгууллагуудын мэргэжилт нүүдийн санал зөвлөмжийг анхааралтай авч үзэж байлаа. “Хүний хөгжил” санг төсвөөс тусад нь бие даалган хуульчилснаар төсвийн нэг хэсгийг зөвхөн иргэндээ зориулах боломж олголоо. Иргэдийн мөнгөн хадгаламжид төрөөс батал гаа гаргаж өгсөн нь ач холбог долтой болсон юм. Уул уурхайн орлогоос хамаа ралтай эдийн засгийн тэлэлт, Төсвийн зарлага хоёрын балансыг хангахын тулд төсвийн тогтворжуулалтын санг тусад нь байгуулав. Улсын төсвийн хуваарилалт, зарцуулалтыг тойр сон маргааныг цэгцлэх, шат шатанд эдлэх эрх, үүргийн хуваа рилалтын шинэ зарчим тогтоож Төсвийн хуулийг батлан гаргасан. 4. Иргэний нийгмийн байгууллагын зүгээс багагүй шүүмжлэлтэй ханддаг, мөн иргэд амьжиргааны алив зүйлээс ч илүүд үздэг асуудал бол нийгэмд шударга ёс тогтоох тухай шаардлага юм. Энэ талаар УИХ хэд хэдэн чухал хууль, шийдвэр гаргасан.
Төрийн өндөр албан тушаалтан УИХ, Засгийн газрын гиш үүд бид өөрсдөө өнөөг хүртэл ёс зүйн дүрэмгүй байсан дутагдлаа засаж Ёс зүйн дү- рэм тэй болсон. Өнөөгийн ши нэ шаард лагад нийцүүлэн УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүр мийг батлан мөрдүүлэв. Ин гэснээр төрийн өндөр албан тушаалтнууд тогтоосон хэм хэмжээнд төрийн албаны ёс зүйг хэрхэн баримталж байгаад иргэд, сонгогчдын зүгээс хяналт тавих боломж бүрдэв. Мөн Нийтийн албанд ний тийн болон хувийн ашиг сонирх лыг зохицуулах, ашиг со нирх лын зөрчлөөс урьдчилан сэр гийлэх тухай хуулийг баталсан. Монгол УИХ-ын Сон гуулийн тухай хуульд мөнгө, эд бараа, элдэв бусармаг ар гаар сонгогчдын санал татах оролдлогыг хаалаа. Энэ бүхний ирээд үйн ач холбогдол бүр ч өндөр юм. Эрхэм гишүүд ээ, Иргэд, сонгогчид Улсын Их Хурлын үйл ажиллагааг ихэд анхаарч “асуудал шийдэх газар нь мөн” хэмээн үзэж ханддаг болсон нь Монголын Парламентын нэр хүндийн өсөлт юм. УИХ-д 2010-2011 онд нийтдээ 19740 иргэд, сонгогчид санал хүсэлтээ ирүүлжээ. Тэд эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө санал бодлоо илэрхийлсний зэрэгцээ нийгэмд бугшсан ноцтой дутагдлыг ч гарган тавьж байна. Нэгд. Иргэд цалин, тэтгэвэр нэмлээ гэж нааш харж баярлавч зах, дэлгүүр хоршооны “тэнгэрт хадсан” үнэтэй тулгарч, урам нь хугарч, сэтгэл нь гонсойдог байна. Суурь үнэ болсон шатахууны үнэ эрс нэмэгдсэн явдал ард түмний амьдралд ихээхэн дарамт учруулав. Төрөөс шатахуунд ногдуулсан татварыг чөлөөлсөн арга хэмжээ нь ард түмэнд өгөөжтэй байх ёстой атал ач холбогдлоо алдаж, харин ч энэ чиглэлийн бизнес эрхэлдэг компаниудад үнээ үг сэн нэмэгдүүлэх боломж олго жээ. Цалин, тэтгэврийг нэмэг дүүлсэн төр, засгийн арга хэмжээг “буцаагаад ард түмнээс булааж залгих” бизнесийн энэ мэт заль мэх эрээ цээрээ алдах болов. Үнийн хөөрөгдөл нь мах, махан бүтээгдэхүүний нийлүү- лэлт, түүний хомсдолоос үүдэлтэйг байнга хэлж анхаа руулсаар атал, буянт ма лын баялаг өв уламжлалтай Мон гол оронд махны үнэ монгол хүний сэтгэлд багтамгүй, хүлээн зөвшөөрөх ч аргагүй түвшинд өсч байна. Үүнийг чухамдаа үнийн галзуурал гэхэд хилсдэхгүй. Энэ бүхнийг ард иргэд харж бухимдаж байна.
Зарим компанийн эзэд, төрийн хариуцлагагүй албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой иймэрхүү үйлдлүүдийг таслан зогсоох ёстой. Хоёрт. Байгалийн баялгийг ашиглахтай холбогдож “нийгмийн цөөн хэсэг шударга бусаар өрмийг нь хамж, харин ард түмэнд хусам нь үлдэж байна, манай үндэсний зарим компани, аж ахуйн нэгж гадаадынхантай хуйвалдан орлогоо нуух, ашигтай бизнесээ гадныханд алдах, улмаар улсыг хохироох явдал нуугдах боллоо” гэсэн шүүмжлэл олонтаа гарч байна. Дэд бүтэц, байгалийн баялгийг боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, тухайлбал, зэс хайлуулах, газрын тос боловсруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэр ажил хэрэг болохгүй байгаагийн учир шалтгаан юунд оршиж байна вэ? Гагцхүү хариуцсан хүмүүс зүтгэл, чармайлт гаргахын оронд “өөрт ашигтай” талыг урьтал болгодгоос төрийн бодлого, шийд вэр саармагжин замхарч бай даг байна. Үүнийг л эх орон, ард түмнээ бодоогүй ёс зүйгүй үйлдэл гээд байгаа юм. Зүй нь уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, орлогыг өөртөө хүртэж суухыг сүйхээчлэн санаачлах ёстой байв. Гуравт. Төрийн албан хаагчдаас иргэдийг чирэгдүүлэх, санал хүсэлтэд хайнга хандах, өнгө мөнгө, тал тохой татах явдал түгээмэл байгаа нь мөн л УИХ-д ирүүлсэн иргэдийн санал, хүсэлтээс тодорхой харагдаж байна.
Энэ талаар хэвлэл мэдээллээр байнга бичиж сануулж байгаа билээ. Эдгээрийг дурдахдаа би манай оронд бүх зүйл болж бү тэх гүй байгаа мэтээр хэт туйлшруулж ярих нь ч үнэнд нийцэхгүй гэдгийг бас тэмдэглэе. Иргэдийн дургүйцэл бухимдал, эргэлзээ төрүүлсэн асуудлуудад дүгнэлт хийж, Засгийн газар, агентлагууд, нийслэл, аймгуудын зүгээс зориуд анхаарч, засч залруулах талаар шийдвэртэй ажиллах хэрэгтэй. Энэ хавар бидэнд хийх ажил, шийдвэрлэх асуудал цөөнгүй байна. Чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөлөл, эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2011 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээлэл зэрэг улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бодлогын нэн чухал асуудлуудыг авч хэлэлцэ нэ. Улсын их Хурлын нам рын чуулганаар хэлэлцэж шийдвэрлээг үй зарим асуудлыг хаврын чуулганы хэлэлцэх дараалалд орууллаа. УИХ-ын ээл жит сонгууль товлон зарлах болно. Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах боломжгүй, ийн хүү зохион байгуулах нь ач холбогдол багатай гэдгийг сонгогчидтой уулзахдаа Та бид олонтаа сонссон байх аа. Энэ асуудлыг ч хэлэлцэж нэг мөр шийдвэрлэх болно.