-Танайх “Адра Монгол” олон улсын байгууллагатай хамтарч “Тамхи гүй орчин-хамт олны санаачилга” төсөл хэрэгжүүлсэн. Энэ аяны хүрээнд ямар ажил хийсэн бэ?
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Адра Монгол” олон улсын байгууллагатай “Тамхины хяналтын тухай хууль”-ийн хэрэгжилт, ажлын үр дүнг сайжруулах гэрээ байгуулж ажилласан юм. Энэ гэрээний дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэг жүүлэгч агентлаг, харьяа байгуул лагууд “Тамхигүй орчинхамт олны санаачилга” аян өрнүүллээ. Нийслэлийн Соёл урлагийн газар, түү- ний харьяа байгууллагууд, хувийн хэвшлийнхэн зэрэг 30 гаруй байгууллага уриалга гаргаж, байгууллагадаа тамхиг үй орчин бий болгох, албан хаагчдаа тамхинаас гаргах хөдөлгөөн өрнүүлж дам тамхидалтын эсрэг тэмцсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг байгууллагууд ажлын байрандаа тамхи татахгүй, тамхи татах тусгай цэгтэй болж, улмаар тамхинаас гарах арга хэмжээ зохион байгуулж идэвхтэй оролцсон. Мөн “Улаанбаатар” чуулга, Соёлын төв өргөө, хотын номын сан, хотын музей, дүүргүүдийн соёлын төвийн удирдлагууд тамхи татахгүй байх шийдвэр гаргаж, тамхитай тэмцэх комисс байгуулж ажилласан нь үр дүнтэй болсон. Эдгээр байгууллага олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулахдаа тоглолтын тасалбар дээр тамхины эсрэг сурталчилгаа байршуулж, мөн телевизийн шторк явуулсан. Манай аянд оролцсон байгууллагуудын 70 гаруй хувь нь тамхины эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, идэвхтэй оролцсон үр дүнг тооцож ажилласан.
-Дээрх ажлын үр дүн хэр байна вэ?
-Энэ аян зөвхөн нэг жилийн хугацаанд хийгдээд өнгөрөхгүй, цаашид өргөжиж байгаа. Зөвлөлдөх уулзалтад рок попынхон, “Хар сарнай”, “Хурд” хамтлаг ирж оролцон тамхины эсрэг уран бүтээл хийж, тоглолтынхоо өмнө уриалга гаргаж байхаар болсон. Монголын урлагийн ажилтны холбоо гишүүн байгууллагуудын хамт тамхины хор уршгийн талаарх мэдээллийг урлагийнхнаар дамжуулж сурталчилсан. Дүүргийн соёлын төвүүдээр дамжуулж, тамхидалт, дам тамхидалт бидэнд ямар нөлөө үзүүлдэг вэ гэсэн төрөл бүрийн зөвлөгөө зөвлөмжүүд хийж, мэргэжлийн хүмүүсээр лекц уншуулсан. Тамхинаас татгалзана гэдэг өөрийнхөө эрүүл мэнд төдийгүй бусдын эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг шүү дээ.
-Та тамхи татдаг уу?
-Би анх гурван настайдаа тамхи та таж эхэлсэн. Тэгээд зургаадугаар ангидаа тамхинаас гарсан.
-Үнэн үү, гурван настайд аа?
-Тийм шүү үнэн. Хүмүүс итгэхгүй, намайг зургаадугаар ангидаа тамхинд орсон юм уу гэдэг. Манай өвөө намайг жаахан байхад эрхлүүлээд гаанс бэлтгэж өгч байсан. Тэгээд би өвөөгөө дуурайгаад л хар нялхаасаа тамхи татдаг болчихсон. Намайг зургадугаар ангид байхад бидэнд тамхи татах ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг харуулсан киног тайлбартайгаар нь үзүүлсэн юм. Би тэр киног үзсэнээс хойш тамхи татахаа больсон доо. Өнөөдөр яг ийм бодит сурталчилгааг хийх хэрэгтэй байна.
-Танай байгууллага энэ чиглэлээр цаашид ямар ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй байна?
-Байгууллагын зүгээс төрөл бүрийн сургалт, зөвлөлгөөн зохион байгуулах үедээ тамхины эсрэг үйл ажиллагаа явуулахыг уриалж байгаа. Иргэдийн соёлыг дээшлүүлье гэсэн уриан дор шторк хийж телевизээр цацсан. Том жийп уначихаад машиныхаа цонхоор хог, тамхины иш хаяад явж байгаа хү- мүүсийг зурагтаар харуулахад “хүний эрхийг зөрчлөө” гэж зарим нь ярьж байсан. Тэгвэл тэр хүн өөрөө бусдын эрхийг бүдүүлгээр зөрчиж болохгүй шүү дээ. Одоо бараг бүх гудамж талбай камертай болсон юм чинь баримттайгаар харуулаад, торгох арга хэмжээ авах хэрэгтэй. Иймэрхүү ажлыг цаашид хийнэ гэж бодож байгаа. Манай орон тамхины эсрэг хуулиа чангатгаж, хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай. Гадаадын ихэнх оронд тамхины эсрэг хүчтэй тэмцэж байна. Америк төрийн ордноосоо эхэлж тамхидалттай тэмцсэн. Америкт тамхи татах зориулалтын цэгүүдэд л тамхи татахаас гудамж талбайд огт татуулдаггүй. Хятадад сүүлийн хоёр жилийн дотор энэ талаар эрчимтэй бодлого хэрэгжүүлсэн. Тэрбум хүнтэй улсад энэ асуудлыг хэрэгжүүлж болж байхад хоёрхон сая хүнтэй манай улсын хүн бүр хичээвэл хэрэгжихэд хялбар.
-Сүүлийн үед охид, хөвгүүд тамхи их татах боллоо. Таны бодлоор энэ юунаас болж байна вэ?
- Сургуулийн насны хүүхдүүд аливаа зүйлийг даган дуурайдаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, телевизүүд маш нээлттэй болсон. Архи ууж согтсон, тамхи татсан залуус солонгос кинонд их гарах болсноор залууст буруу үлгэрлэж байна. Кинон дээрээ ингэж гарч байгаа боловч Солонгост огт тийм зүйл байхгүй. Маш соёлтой, дэг журамтай улс. Телевизүүдэд хяналт тавьж зохицуулалт хийх хэрэгтэй. Оюун санаа, үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхдүүдэд янз бүрийн муу зүйлийг сурталчилсан кино, нэвтрүүлэг үзүүлэхээ болих хэрэгтэй. Тэд ч гэсэн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, буруу зүйлээс татгалзах нь зөв гэж бодож байна.
-Нийслэлийн Соёл урлагийн газар дотроо тамхины эсрэг ямар ажил хэрэгжүүлсэн бэ?
-Манай байгууллагад тамхи татдаг гурав дөрвөн хүн байсан бол аяны үр дүнд тэд бүгдээрээ тамхинаас гарсан. Мөн манай харьяа байгууллагууд анх тамхи татах тусгай цэг гаргаж байсан бол сүүлдээ ийм өрөө гаргахаа больсон. Харин байгууллага дотор тамхи татсан хүмүүсийг цалингаас нь торгоод, тэр талаар мэдээлсэн хүнийг нь шагнах журам тогтоосон. Тэгэхээр тамхи татах нь багасаад, байгууллага ч цэвэрхэн байдаг болсон. Бид гудамжинд тамхи татаж байгаа хүмүүсийг харсаар бүр тэгэх ёстой юм шиг хүлээж авсаар дасал болчихож. Тамхи татаад шүлсээ хаяад явж байгаа хүн маш муухай, бүдүүлэг харагддаг. Дэлхийн хэмжээний сая гаруй хүнтэй том хотын иргэд соёлтой байх хэрэгтэй.
-Урлагийнхан чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс. Тамхинаас татгалзах аянд тэд яаж хандаж байна?
- Хувь хүнээсээ л шалтгаална. За рим нь “Намайг уран бүтээл битгий туур ви гэж байгаа юм уу” гэж жишээтэй. Зарим хүн “Зөв зүйтэй” гээд дэмжиж байсан. Орчин тойрныхоо хүмүүст нөлөөлөхгүйгээр тамхи татаад уран бүтээлээ хийж болно. Гэхдээ тамхи татах, уран бүтээл туурвих хоёр хоорондоо ямар ч хамаагүй, зүгээр л хорт зуршил гэж би боддог. Нэвширсэн муухай утаа үнэртүүлчихээд өөрийгөө уран бүтээлч гэж нэрлээд явна гэдэг утгагүй. Их зохиолч Д.Нацагдоржийн гаанс барьсан нэг зураг байдаг. Түүнийг харсан хүмүүс тамхичин, архичин гээд буруу ойлгоод байдаг юм шиг байна лээ. Тэр гаанс чинь зүгээр л тэр үеийн моод гэх юм уу даа, чамирхал шүү дээ. Би гадаадын олон оронд очиж эрдэмтэн, зохиолчидтой уулзаж байсан ч тамхи татдаг хүмүүстэй тааралдаж байгаагүй. Тамхи татдаг хүнтэй хамт суугаад юм ярихаар өмхий үнэртээд хэцүү байдаг биз дээ. Тамхидалтын эсрэг тэмцэнэ гэдэг хүний эрх ашгийг боогдуулж байгаа хэрэг биш, олон нийт, улс орны эрх ашгийн төлөө хийж байгаа ажил гэдгийг хүмүүс ухамсарлах хэрэгтэй.
С.УРАНЧИМЭГ