Байнгын хороон дээр гишүүд дээрх маягаар маргаж байх зуур АН-ын бүлгийн ахлагч З.Энхболд “Хэрэв Орон нутгийн хурлын сонгуулийг одоогийн хуулиар явуулна гэвэл санал авах өдөр, хуудас тоолох арга нь зөрнө. Тэгэхээр бантан болох гээд байна. Тиймээс хоёр сонгууль зэрэг явах заалтаа хөндөлгүйгээр Сонгуулийн хуулийн холбогдох заалтад нийцүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд оруулаад явахаас өөр гарц үгүй” гэв. Д.Загджав тэндээс “Бантан болохгүй ээ. Одоогийн хуулиа мөрдөөд, заалтууд зөрүүтэй байхад асуудалгүй” хэмээн дуугарав. Эрхэм гишүүн “бантан”-д дуртай бололтой.