Төрийн ордны цайны газар эрхэм гишүүн өдрийн хоолоо идэхээр саатжээ. Туслах нь хоолны хэмжээг чамласхийж, “Жаахан л хоол байна даа, та цадах уу” гэж асуув. С.Ламбаа гишүүн “Зүгээр, зүгээр. Одоо ер нь фигурээ хадгалж, жин барина шүү хө” гээд инээв. Эрүүл мэндийн сайд асан тэрбээр салбарт нь асуудал гарахад төрлөхийн инээмсэглэл тодорсон царайнаасаа болж шүүмжлүүлж явсан удаатай. Сайдаар ажилласнаасаа хойш зөв хооллох дэглэм сахидаг болсон бололтой.