Хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл өчигдөр мэдээлэл хийж дараагийн шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцохгүй, үйлчлүүлэгчээсээ албан ёсоор татгалзсанаа мэдэгдлээ.
-Та бүхэн өнгөрсөн сарын 28-нд хорих ангид болсон шүүх хурлын дараа үйлчлүүлэгчтэйгээ уулзаж байгаад бүрмөсөн татгалзах, эсэхээ шийднэ гэж байсан. Та хошууч генерал Ч.Амарболдтой уулзаад ийм шийдвэр гаргаж байна уу?
-Тиймээ, би өчигдөр (уржигдар) түүнтэй уулзаж ярилцаад өмгөөлөхөөс албан ёсоор татгалзахаар боллоо. Би хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд бидэнд дарамт шахалт удаа дараа үзүүлж байсан. Хууль хя налтын байгууллагын хууль бус ажлыг тэвчихэд бэрх байсныг хэлье. Бид үйлч лүүлэгчийнхээ эрхийг зөр чиж буй хэрэг биш, харин шүүх байгууллагын хууль бус ажлыг тэвчиж чадахгүй, тэд өмгөөлөл явуулах боломжгүй болгосон учир ийм шийдвэр гаргаж бай гаагаа онцолъё. Мөрдөн байцаах ажил эхэлсэн тэр цаг үеэс “Хэргийг илрүүллээ, цагдаагийн дарга нар хүн буудсан нь тодорхой боллоо” гэсэн мэдээлэл цацаж байсан. Түүнээс гадна өнгөрсөн сарын 28-нд хорих ангид болсон шүүх хурлын дараа Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн шүүх, Ерөнхий прокурор Д.Дорлигжав нар мэдээлэл хийж, өмгөөлөгчдийг илт хууль зөрчсөн мэтээр олон нийтэд ташаа ойлголт өгөхийг хи чээсээр байгаад харамсаж бай на. Энэ хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдлээ гэхэд Нийслэл, Дээд шүүхэд давж заалдах хуулийн зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрээ гаргааг үй байхад бүх шатны хуулийн байгууллага урьдчилан мэдээлэл хийж байгааг юу гэж ойлгох ёстой юм бэ. Тиймээс бид Монгол Улсын хуулийг уландаа гишгэж байгаа шүүхийг Шүүхийн сахилгын хороонд өгч асуудлыг шийдэх болно.
-Бусад шүүгчид адилхан шийдвэр гаргасан уу. Цаашид эдгээр хүмүүс ямар өмгөөлөгч авах тухай та ярилцсан уу. “Шүүх өм гөөлөгчөөр хан гах боломж той” гэж Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа ярьж байсан. Тухайн хүнд хүчээр өмгөөлөгч тулгах эрх байхгүй биз дээ?
-Цаашид хэнээр өмгөө лүү- лэх нь тухайн хүний эрхийн асуудал учир би өмнөөс нь тайлбар хийх боломжгүй. “Долоо дугаар сарын 1” гэх хэрэгт ялагдагчаар татагдсан дөрвөн хүний өмгөөлөгчид адилхан шийдвэр гаргасан. Хэрэгт татагдсан хүн өмгөө лөгчийн ур чадвар, мэдлэг, дадлага туршлагыг судалж байж сонгодог. Тиймээс хэн нэгэн хүчээр сонгож өгөх ёсгүй. Цагдан хоригдож буй тэдгээр хүмүүст өмгөөлөгч сонгох боломж байхгүй ч заавал хууль эрх зүйн туслалцаа авах учиртай.
-Та шүүхийг шүүхэд өгнө гэлээ. Энэ нь хэр үр дүнтэй байх бол?
-Шүүх байгууллага улст өржиж, хараат бус, бие даасан байдлаа алдаж буйг бид бүхэн харж байна. Шүүхийн сахилгын хороо энэ байдлаа ухамсарлан, алдаа дутагдлаа засаж чадахгүй бол жинхэнэ ялзарч буйгаа гэрчилж, шүү- хийн шинэтгэлийн талаар ярих ч хэрэггүй болох биз ээ.
-Ерөнхий прокурор Д.Дор лигжав “Хавтаст хэ - рэгт улсын нууц гэсэн бичигтэй баримт байгаа тохиолдолд шүүх хурлыг хаалттай хийхээс өөр арга байх гүй” гэж хэлсэн. Та 29 хавтаст хэрэгтэй танилцсан. Энэ хавтаст хэрэгт тийм бичигтэй материал байна уу?
-Бидэнд 29 хавтаст хэрэг танилцуулсан. Энэ хэрэгт улсын нууц гэсэн бичигтэй нэг ч хуудас байхгүй. -Ч.Амарболд, Ш.Батс үх, О.Зоригт, Г.Ганбаатар нарын биеийн байдал сайнг үй байсан. Саатуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө, бие нь ямар байгаа бол? -Дээрдээгүй гэдгийг эмч нар нь хэлж байна лээ. Энэ дашрамд Ч.Амарболд болон түүний ар гэр, хэргийг үнэн зөвөөр шийдээсэй гэж хүлээж байсан цагдаагийн олон зуун ажилтнууд, олон нийтээс хүлцэл өчье.