“Монгол хүн-2020” хөтөлбөрийнхөө хүрээнд АН-ынхан “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц зохион байгуулж буй. Энэ хүрээнд тус намын гишүүд “Demtalk” буюу ардчилсан ярилцлага хэмээх арга хэмжээг өнөөдөр зохион байгуулах аж. Тус намын гишүүд эдийн засгийн сэдвээр лекц уншиж, санал бодлоо солилцох юм байна.
Тухайлбал, тус намын ҮЗХ-ны гишүүн, Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны дарга Б.Батбаатар “Газраа өмчилье” сэдвээр лекц унших гэнэ. Иргэдэд өмчлүүлсэн газрыг үнэлэх, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах тухай түүний санаа “Монгол хүн-2020” хөтөлбөрт тусаж буй юм байна.