Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 44 дэх удаагийн тэмцээн энэ сарын 1-10-нд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд боллоо. Шигшээ тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 13 шатарчин тойргийн жур маар өрсөлдсөн бөгөөд оролцогчдыг цол зэргээр нь авч үзвэл их мастер хоёр, олон улсын мастер тав, FIDE-гийн мастер 10, спортын мастер дөрөв, дэд мастер цолтон найм байв. Ирэх наймдугаар сард Туркийн Истанбулд болох Дэлхийн шатрын 40 дүгээр олимпиадад оролцох тоглогчдыг тодруулах гэдэг утгаараа энэ жилийн УАШТ хариуцлагатай чухал тэм цээн боллоо.
Эрэгтэйчүүдийн эхний таван байрт шалгарагсад, бүсгүйчүүдээс зөвхөн медальт байр эзэлсэн гуравхан тоглогч л энэхүү “улаан шугам”-д багтав. Учир нь холбооноос олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж буй Б.Мөнгөнтуул, 2011 оны Монгол Улсын шилдэг шатарчин Т.Батчимэг нарт олимпиадад оролцох эрхийг нь шууд олгосон юм. Тэд ч бусад тоглогчдодоо боломж олгох үүднээс улсын аваргаа өнжсөн нь энэ. Их мастерууд эзгүй энэ тэмцээний гол өрсөл дөөн улсын дөрвөн удаагийн аварга ОУМ Б.Анхчимэг, хошой аварга Д.Янжиндулам нарын хооронд өрнөв.
Гол өрсөлдөгчид дөрөвдүгээр өрөгт хоорондоо учраа таарч “Мончесс”-ийн шатарчин хожсон ч тэрбээр өөрөө зургаа, дол оодугаар тойрогт Ц.Мөнхчулуун, Г.Сайхан заяа нарт дараалан хожигдсоноор байдлыг эгзэгтэй болгосон юм. Гэвч Ян жиндулам үлдсэн таван өрөгтөө дараалан ялалт байгуулснаар улсын аварга цолыг гурав дахь удаагаа хүртлээ. Хүрэл медалийг 2007 оны улсын аварга С.Отгонжаргал хүртсэнээр олимпиадын багийн сүүлчийн гишүүнээр тодорсон.
Эрэгтэйчүүдийн тэмцээнийг их мастер Д.Шаравдорж гараанаас эхлэн манлайлсан. Ноднин Улсын аварга шагаруулах тэмцээний шигшээд ч шалгарч чадаагүйдээ тэрбээр нэлээд дүгнэлт хийсэн бололтой эхний 13 өргийн дараах байдлаар 11 оноотой тэргүүлж байв. Харин 14 дэх тавилдаа Орхон аймгийн шатарч Н.Баттулгад хожигдсон сиймхийг ашиглан ОУМ Б.Гүндаваа түүнээс бүтэн оноогоор илүү гарах нь тэр.
Сонирхуулахад, тэд оноолтоор эхний өрөгт таарч, хараар тоглосон Д.Шарав дорж хожсон ч Гүндаваа бүхэл оноо олон авсныхаа ачаар тэмцээний төгсгөл рүү гроссмейстерийг гүйцсэн юм. Ингэснээр түүний хувьд төгсгөлийн өрөгт тэнцэхэд л гурав дахиа түрүүлэх нөхцөл байдал үүсэв. Улмаар сүүлийн учраа болох нэг багшийн шавь М.Гүнбаяртай эвийн гэрээ байгуулснаар Б.Гүндаваа улсын аварга цолыг гурав дахь удаагаа хүртлээ.

Р.МАНЛАЙ