Улс төрийн гал тогоонд даргин буцалж явдаг эрхмүүдийн дотор УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэхээ шийдэж чадахгүй, одоо болтол толгой тархи нь гашлаатай яваа хүн тун цөөн болов уу. Дор бүрнээ тойргоо товлон эргэлдэж, өрсөлдөх чадвараа тооцоолсон нь дамжиггүй. Аль эсвэл намынхаа жагсаалтад багтах магадлалаа шодож суугаа нь ч бий. Шинэ хуульд нэр дэвшихээр горилогсдын горьдоог гаргах хоёр хувилбар зааж өгсөн бөгөөд тойрогт тэмцэлдэж дээлтэйгээ гандахгүй ээ гэвэл намынхаа жагсаалтад нэрээ бичүүлэх аятай боломж бий болсон. Энэ нь зарим улстөрчид Парламентад суух ногоон картны эзэн болох дайны хожил болж таарна. Харин боломжийг хэн ашиглах вэ, нам хэнийхээ нэрээр сонгуулийн “хонжворт” оролцох вэ гэсэн асуулт олны сонирхлыг татаж байна.
Сонгуульд оролцох нам, эвсэл УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах ёстой. Намууд Сонгуулийн тухай хуулийн энэ заалтаар ам таглан, алгуурласан маяг үзүүлж байна. Гэвч УИХ-ын сонгуулийг албан ёсоор зарлах хуу лийн хугацаа арваадхан хоногийн дараа тохионо. Тиймээс намууд хувь тэнцүүлэх хувилбарын жагсаалтыг ямар 28 хүнээр бүрд үүлэхээ өдийд шийдсэн байхад оройтохооргүй хугацаа үлджээ. Одоогийн байдлаар ИЗНН- аас бусад улс төрийн хүчин намынхаа жаг саалтад бичих 28 хүнийг ямар шалгуураар сонгохоо албан ёсоор хэлэл цээгүй байна.
ИЗ-НН-ын удирдах дээд байгууллага энэ шалгуурын төслийг хэлэлцэж баталжээ. Тэд манлайлах чадвар, ажлын амжилт, туршлагыг нь харгалзан тухайн нэр дэвшигчийг намынхаа жагсаалтад багтаахаас гадна уг жагсаалт нь бү хэлдээ нийгмийн бүлэг бүрийн төлөөллийг жигд илэрхийлсэн байхаар тогтсон аж. Чингэхдээ заавал ИЗ-НН-ын гишүүн байх ёстой гэсэн хатуу шалгуур тавиагүй нь сонирхолтой. Тухайлбал, эмч, багш зэрэг сэхээтний төлөөлөл болгож эмч, нийтлэлч Б.Болдсайханыг намын жагсаалтдаа дэвшүүлэх боломжийн талаар ИЗ-НН ярилцсан байна. Түүнчлэн ахмад үеийн тө лөөлөл болж, Ерөнхийлөгчийн 2001 оны сонгуульд нэр дэвшсэн Л.Дашням гуай ИЗ-НН-ын пропорциональ жагсаалтад багтахаар болжээ.
ИЗ-НН эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд “ногоон карт” дуртайяа олгох газар. Эднийх дотоод дүрмээрээ бүсгүйчүүдэд олгодог 30 хувийн квотоо сонгуульд нэр дэв шигчдийн про порциональ, ма жо ри тар жаг саалтын аль алинд хэрэгж үү лэхээр тохиролцсон байна. Хамгийн их анхаарал татаж бай гаа намын жагсаалт дахь 28 нэрс мэ дээж МАН, АН-ынх болж буй. Энэ хоёр намын хувьд намын жагсаалтад бичигдэх нэрс нь багтаж ядаж байгааг үгүйсгэхгүй. Гэвч тэднийг ямар шалгуураар шүүх вэ гэдгээ “томчууд” хараахан тохироогүй байгаа гэнэ.
Холимог тогтолцооны үнэ цэнийг томруун харуулах намын шийдэл бол яах аргагүй 28 хүний нэр сүрээр илэрхийлэгдэх гэж байна. Нэрсийг нь уншихад л сонгогчийн сонголт тодорхой болохуйц, нийгэмд нөлөө бүхий жинтэй, нэр төр цэвэр улстөрчдийг намын жагсаалтад сойж гэмээнэ намд ялалт ирнэ. Тиймээс хүчтэй өрсөлдөгчид хожлын хөзрөө ихэд нууцалж байна. МАН тавдугаар сарын 1-нд Бага хурлаа хийнэ. Энэ хурлаар сонгуульд нэр дэвшигчдийн асуудал, тэр дундаа намын жагсаалтад бичигдэх 28 хү- нийг сонгох шалгуурын талаар ну хацтай хэлэлцэнэ хэмээн анацгааж байгаа.
Бага хурал дахь фракцуудын урьдчилсан тохироо мэдээж нө лөөлнө. МАН-ын 28-ын тухайд улс төр сонирхогчид янз бүрээр тандаж байх шиг. Зарим нь лидерүүдийнхээ нэр сээр “туг” хийж сонгуульд орно, 48-д сойх дэвшигчид МАН-д мундахг үй олон гэлцэж байхад, нө гөө хэсэг нь тойрогт өрсөлд өх санхүү гийн чадвар болоод орон нутгийн хүчин зүйл бага тай боловч олон жил сонгогдсон, нэр цэвэр, нас тай намбатай 28 улстөрчөө намын жаг саалтад бичээд, тойрогт лидерүүд бо лон залуу хүмүүсээ өрсөлдүүлнэ хэ мээн таамаглаж байх юм. АН-ын хувьд ҮЗХ ойрын үед ху ралдах сураг байна. Мөн л намын жаг саалтад нэр дэвших 28 эрхэмд тавих шалгуурын талаар хэлэлцэнэ гэсэн хү- лээлт үүсжээ. Намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар тэргүүлж, нам доторх фрак цуудын төлөөллүүдээр жагсаалтыг бүрдүүлнэ гэсэн яриа хөөрөө АН-ын зүгээс сонсогдож байна.