Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар цахим үнэмлэх хэвлэх ажил 14 хоногоор хойшилсон тухай асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УБЕГ-ын дарга Ж.Амарсанаагаас тодруулахад “Энэ жилийн УИХ-ын сонгуулийг иргэний цахим үнэмлэхээр явуулах хууль гаргасан. Тиймээс хэзээ хэрхэн хэвлэж дуусах вэ гэсэн хүлээлттэй байгаа. Улсын хэм жээнд цахим үнэмлэх хэвлэх ажлыг “Бодь интернэшнл” компани хариуцсан. Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 28-нд бэлдцийг нийлүүлэхээр гэрээ хийсэн. Гэвч бэлдэц нийлүүлэх “Жемалто” гэдэг Францын компаниас “Хугацаанд нь нийлүүлж амжихгүй нь, сунгаж өгөөч” гэсэн. Тэд нөхцөл байдал үнэхээр болохгүй байна гэсэн. Тэгээд асуудлыг Засгийн газарт танилцуулаад “Гуравдугаар сард багтаан нийлүүлье” гэсэн. Тэгж байснаа асуудал гарлаа гээд дахин сунгасаар хамгийн сүүлд “Дөрөвдүгээр сарын 6-нд эхний 60 мянга гэх мэтээр есөн удаа цувуулж өгсөөр зургаадугаар сарын 1-нд сүүлчийн 439 мянган бэлдцийг өгнө” гэсэн.
Эхний 60 мянган бэлдцээ нийлүүлсэн. Түүнийг хэвлэх программыг энэ сарын 4 гэхэд нийлүүлэхээр “Бодь интернэшнл”-ийнхэн АНУын компанитай гэрээ хийсэн байсан юм. Гэтэл иргэний үнэмлэхийн нууцлал буюу чип рүү мэдээлэл оруулдаг уг программыг нийлүүлэхэд асуудал гарлаа, хугацааг 14 хоногоор сунгаач гэж нөгөө тал нь мэдэгдсэн байна. Ингээд энэ сарын 20 гэхэд чип рүү мэдээлэл оруулах программ бэлэн болохоор болсон. Өөрөөр хэлбэл, энэ бүх ажил манай байгууллагаас хамаараагүй.
Салбарын сайд, Засгийн газар, УИХ-д байдлыг танилцуулсан. Засгийн газрын өнөөдрийн хурал даанаар сон гуультай холбоотой зарим зардлын асуудлыг оруулсан юм. Засгийн газар “Иргэний цахим үнэмлэх хэвлээд, тараах гэсээр байтал сонгуулийн өмнө амжих магадлал хүнд боллоо. ҮАБЗ, УИХ-д Засгийн газар байр сууриа илэрхийлье” гэсэн шийдвэрт хүрлээ. Ингээд энэ удаагийн УИХ-ын сонгуулийг иргэний цахим үнэмлэхээр явуулж амжихгүй гэж хэлэх байна” гэлээ.
С.УУЛ