МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр 20.00 цагийн үед хууль хяналтын байгууллагын ажилтнууд мэдүүлэг авахаар саатуулахыг оролдлоо. Тэрбээр долоодугаар сарын 1-ний хэргийн талаар Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Үүнийг нь улсын нууц задалсан гэж холбогдох байгууллагынхан үз эж, ийнхүү саатуулах шийдвэр гаргасан аж. Н.Энхбаяртай ойр эх сурвалжийн хэлснээр тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа АН-ын “Ал тангадас” фракцийнхантай жичдээ уулзаад 20.00 цагийн орчимд гэр рүүгээ явж байжээ.
Удирдлагын академийн орчимд хар хувцастай хүмүүс машиныг нь зогсоож, баривчлахыг завдсан аж. Бидэнд олд сон мэдээллээр тэр хүмүүс АТГ-ынхан байсан бололтой. Н.Энхбаярын бие хамгаалагчид энэ ажиллагааг эсэр гүүцсэнээс “Оргил” рашаан сувилалын орчмын замд 21.00 цагийн үед автомашины бөөгнөрөл үүсч, Хан-Уул дүүр гийн цагдаагийнхан хамгаалалтад гарчээ.
22.00 цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг ямар үндэслэлээр саатуулах гэж байгаа талаар МАХН-ын болон улс төрийн хүрээнийхэн ямар ч мэдээлэлгүй байлаа. Дугаар шилжих мөчид ирсэн мэдээллээр цагдаагийн тусгай тасгийнхан үйл явдал болж буй газарт очсон байна. Энд АТГын Мөрдөн шалгах хэлтсийн тасгийн дарга Э.Амарбат явж байснаас үзвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас тус газрынхан мэдүүлэг, тайлбар авах гэж байсан нь тодорхой болов.
Эрхэлсэн комиссар Э.Амарбат “Шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэхийг ч үгүйгэхгүй” хэмээн ярьж байжээ. Үйл явдлыг нүдээр үзсэн нэгний мэдээлснээр АТГ-ын зарим ажилтан зэвсэгтэй явсан аж. Н.Энх баярын өмгөө лөгч О.Баасанхүү тэднээс үйлчлүүлэгчийг нь саатуулах зөвшөөрөл байгаа эсэхийг шаардахад гаргаад үзүүлчих ямар нэг бичиггүй явж байсан гэнэ.
Өглөө 6 цагийн үед Н.Энхбаярыг албадан хүчээр баривчлан Төв аймгийн урьдчилан хорих төв рүү авч явсан байна.
Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан МАХН-ын гишүүд болон Иргэний хөдөлгөөнүүд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэхүү хурлаар МАН-ын гишүүн Хүний эрхийн хуульч Н.Ичинхорлоо МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчөөр албан ёсоор ажиллах болсноо зарлалаа. Тэрээр шударга үнэний талд эцсээ хүртэл зогсохоо мэдэгдэж энэхүү үйл ажиллагаан одоогийн төр барьж буй МАН-ыг буруутгаж тус намын гишүүнээсээ татгалзаж буйгаа мэдэгдлээ.