Байгалийн баялгаас олсон ашгаасаа иргэн бүртээ 1.5 сая төгрөг өгнө, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас үнэ төлбөргүй эзэмшүүлнэ… Дөрвөн жилийн өмнөх энэ амлалт нь хэрэгжсэн, эсэхэд Засгийн газар, улс төрийн намууд дүн тавиулах мөч тулаад байна. 1.5 сая төгрөгийн 500 мянгыг бэлнээр, сар бүр хуваан олгоод дуусаж буй.
Харин үлдсэн сая төгрөг, хувьцааны асуудлыг эрх баригчид УИХын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нэгтгэж орхисон. Тавантолгойн ордоос Монгол Улсын иргэн бүрт хувьцаа хэрхэн эзэмшүүлэхийг энэ тогтоолоор зохицуулсан юм. Уг ордын хувьцааны 20 хувийг иргэдэд эзэмшүүлэхээр нэг хүнд 1072 ширхэг ногдоно.
Хууль тогтоогчид сая төгрөгийг эхний ээлжинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор шийдсэн. Шаардагдах эх үүсвэр болох 334 тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгачихсан. Засгийн газраас журам гаргаж, энэ оны эхний улиралд сая төгрөгийг гурав хуваан олгохоор боллоо. Мөнгөө авах хүмүүсийн материал, бүртгэл дөрвөн өдрийн өмнөөс эхлэв. Тэд энэ сарын 16-наас мөнгөө авна. Юутай ч хүн амын нэгээхэн хэсэг эрх баригчдын амлалтыг хүртэв. Харин бусад нь яах вэ. Хүүхдүүд, хөдөлмөр эрхэлж, улсдаа татвар төлөн ачааны хүндийг нугалж буй хүмүүсийг яагаад “шоовдорлов”.
БИД “ТОРГУУЛИЙН БАТАЛЬОН”-НЫХОН БИШ ЭЭ
Автобусны зорчих тасалбарын үнэ нэмэгдэнэ ээ, өнөөх “азгүй” татвар төлөгчдийн ачаа хүн дэрнэ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад үнийн өсөлт нөлөөлөхгүй. Шатахууны үнэ нэмэгдэж, үнэгүй, хөнгөлөлттэй үнээр зорчдог олон хүн тээвэрлэдгээс үүдэх авто бус компанийн алдагдлыг бид нө хөж таардаг. Татвар төлөх мэт дээр мачийтал зүтгээд байгаа атлаа нийгмийн халамж, баялгаас хуваарилах хувьцаа мэтэд жаг саалтын хамгийн сүүлд зогсох нь шударга ёс уу. Бид “торгуулийн батальоныхон” биш шүү дээ. Адилхан л ардаа амьдралтай. Гэвч нийгмийн халамжийн салбарт “Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэсэн заалт үйлчилдэгг үй аж.
Үлдсэн хүмүүсийн сая төгрөг, хувьцааг хэзээ олгох юм бэ гэсэн сэтгүүлчдийн асуултад холбогдох хүмүүс “Тавдугаар сараас нэг журам гарах байх” гэсэн бүрхэг хариулт өгч байсан. Угаасаа энэ ажил яст мэлхийн хурдаар урагшилж буй учраас жагсаалтын эхэнд бичигсдийн асуудлыг юун түрүүнд шийднэ биз. Тэгээд ч өнгөрсөн сарын 21.000 төг рөгийг өгөхийн тулд Монгол -банкнаас зээл авсан. Тэгэхээр сая гаруй хүнд сая төгрөг олгох мөнгө бүр байхгүй нь мэдээж.
Санхүүгийн эх үүсвэр үгүй, гэхдээ амлачихсан. Тэгэхээр яаж мөнгө босгож, үлдсэн иргэдийн сая төгрөгийг олгох юм бол. Үнэндээ энэ бидний биш амласан хүмүүсийн шийдэх асуудал. Бодит байдал дээр олон тэрбум төгрөг гаргах боломжгүй байсан ч улс төр хүчтэй. Болгохгүйг ч болгоно. Удахгүй сонгууль болно, дүн тавиулна. Энэ бодол тэдэнд хүч, гарц олох ухаан нэмэх биз. Засгийн газрын уржигдрын хуралдаанаар иргэдэд 1072 хувьцаа эзэмшүүлэх, түүнийгээ зарах сонирхолтой иргэдийг бүртгэх, тэр хооронд үндэсний аж ахуйн нэгжүүдэд Тавантолгойн хувьцааг санал болгох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Уг нь хэдэн сарын өмнө баталсан 39 дүгээр тогтоолд энэ тухай байгаа л даа. Хувьцаа авна гэвэл хөрөнгийн зах зээл дээр IPO хийхийг хүлээнэ, тэр цаг ирсний дараагаас ногдол ашгаа хүртэнэ.
Сая төгрөг авна гэсэн иргэд хувьцаагаа Засгийн газарт, Засгийн газар нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд санал болгож худалдах замаар мөнгө “босгох” юм. Үүнийг ажил болгох чиглэлийг холбогдох сайд нарт уржигдар өгсөн аж. Эхлээд иргэд хувьцаа авна гэсэн сонголтоо хийж бүртгүүлнэ, дараа нь Засгийн газар хувьцааг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд санал болгоно, улмаар зарсан мөнгөөр нь иргэдийн хүсэлтийг биелүүлнэ. Бэлнээр, орон сууцны болон бусад зээлийг хаах гэсэн хувилбараас сонгож болно. Үнэндээ гахай, шоргоолж хоёрын үлгэр шиг юм болно гэсэн үг. Хувьцаа авах хүсэлтэй иргэдийг хэзээнээс бүртгэх нь ч тодорхой биш. “Засгийн газрын шийдвэр албан ёсных болсны дараа бүртгэл эхэлнэ” гэж Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хариулжээ. Иймэрхүү замаар сая төгрөгийн амлалтаас сая гаруй хүнийг “гээж” орхив.
АЗТАЙ БАС АЗГҮЙ
Ийм нэг хэсэг хүн бас байна аа. Одоо сая төгрөг ба хувьцаа гэсэн ойлголт нэг зоосны хоёр тал болсон учир энэ асуудлыг ч хөндөхгүй орхиж боломгүй. Энэ бүлэгт оюутнууд орж байгаа юм. Эрх баригчдын амласан 1.5 сая төгрөгийг бусдаас түрүүлж “ха лаасласан” учраас тэд азтай. Сая төгрөгөө тэд сургалтын төлбөр хэлбэрээр авсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ч түрүүнд төр тэднийг харж үзсэн. Гэвч хэсэгхэн хугацааны дараа энэ аз нь эз болж хувирахыг 160 мянган залуу маань тааварлаагүй. Угаасаа иргэд хоёр тусдаа зүйлийг УИХ зоосны хоёр тал болгочихно гэж зүүдлээгүй юм хойно.
Хувьцаа ба сая төгрөг гэсэн сонголтыг оюутнууд хийх эрхгүй. Учир нь тэд сая төгрөгөө хэдийнэ авчихсан, одоо Монгол Улсын “иргэн биш”. Оюутнууд яах болж байна гэж асуувал “Үлдсэн тав, зургаадугаар сарын 42 мянган төгрө гийнхөө оронд хувьцаа авч болно шүү дээ” гээд тавласан шинжтэй хариулж байгаа юм. Хэдийгээр хувьцааны нэгж үнэ ал бан ёсоор тодорхой болоогүй ч УИХ сая төгрөг ба хувьцаа гэсэн сонголт хийл гэх тогтоол баталснаараа үү нийг 1000 төгрөгөөр тогтоосон гэж болно. Тэгэхээр оюутнуудад Тавантолгойн ордоос 1072 биш 42 ширхэг хувьцаа эзэмших төдий л боломж бий. Ард түмнээ ялгаж эрэм бэлэх зарчмаар амлалтаа нэг иймэрхүү байдалтай хэрэгжүүлж байна, Засгийн газар.
Сонгуулийн өмнөх хоёр сард дээр, доргүй баахан бужигнах нь тодорхой болов. Хамтарсан Засгийн газраас АН гарчихсан, одоо шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр хариуцлагыг МАН үүрч таарна. АН руу бурууг бухах боломж ч байхгүй. “Хамтарсан Засгийн газрын үед гаргасан шийдвэр, амлалтаа бид дангаар үргэлжлүүлэх болно” хэмээн Ерөн хий сайд амлачихсан. Тиймээс нөх цөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, амлалтаа биелүү лэхийн тулд МАН хичээх ёстой. “Гээгдэгсдийн” өмнөөс үгээ хэлье. “Би ч бас сая төгрөг авмаар байна”.