МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр сэтг үүлч дэд мэдээлэл хийв. Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа 2008 оны долоодугаар сарын 3-нд улс төрийн намуудын удирдлагатай хий сэн уул залтын протоколыг олон нийтэд дэлгэх болсон тухайгаа мэдэгдсэн юм. “Энэ хуралдааны тэмдэг лэл үнэнийг олоход тус болох байх гэж бодлоо. 2008 оны УИХ-ын сонгууль луйврынх болсон. Түүнийг илчлэх ёстой. Хэн хийснийг нь ард түмэн мэ дэх эрхтэй. Сонгууль будлиантай болсон учир иргэд жагссан. Хүний амь нас үрэгдсэн. Энэ бүгдийг үнэнээр нь ярихыг би хүсэж байна.Үүнийг хүмүүс мэдэх эрхтэй. Илүү бодитой мэдээлэл өгөх нь үнэнийг олоход тустай гэж үзлээ. ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэл бол нууцын зэрэглэлд хамаарна. Түүний нууцын зэргэлэлийг арилгах ёстой. Үүнийг УИХ, ҮАБЗ-ийн гишүүд шийдэж чадна. Тэгж байж шүүх хуралдаан нээлттэй, шудар га болно. ҮАБЗ-ийн тэмдэглэлийг нууцлахаар хүмүүс мэдээлэл авч чадахгүй. Намуудын удирдлагатай би хоёр удаа уулзаж, санал бодлоо солилцсон, зөвлөлдсөн. Та бүгдэд 300 орчим хуудас материал өгье” гэв.
Уг тэмдэглэлд 2008 оны долоодугаар сарын 3, 4, 5-нд Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-д суудалтай намуудын удирдлагатай хийсэн Зөвлөлд өх уулзалтын тэмдэглэл, тухайн үед намуудаас гаргасан хамтарсан уриалга зэрэг бүлгээс уг тэмдэглэл бүрдэж байгаа аж. (Хуралдааны тэм дэглэлийг “Mongolnews. mn” сайтаас бүрэн эхээр нь энд дарж унших боломжтой.)
М.Энхсайхан: -Хамгийн гол нь өчигдөр би юу сонссон бэ гэхээр дөрвөн хүн буудаж алсан, цагдаа буудаагүй юм шиг байна лээ. Хэрвээ Хууль зүйн сайдын өөрийнх нь хэлж байгаа үгээр бол. Зохион байгуулалттай, машинтай хүмүүс тойрч яваад буудаж унагаасан л юм байна билээ шүү дээ...
Б.Жаргалсайхан: -Хөөцөлдөж байгаад.
М.Энхсайхан: -Зүгээр ер нь болвол санаатай, өөрөөр хэлбэл сонгууль шударга биш болсон гэдэг энэ улс төрийн цуглааныг хүчирхийлэл болгож хувиргах ажиллагаа зохион байгуу лалт тай явсан нь ойлгомжтой бай на. Дээр нь бүр хүн алах ажиллагааг зохион байгуулсан.
Ц.Элбэгдорж: -Тэр аллагын эздийг тогтоох ёстой. Энэ дээр бичиг хийсэн Ерөнхий прокурорт өгөх, үүнийг өгье. Хоёр дахь асуудал тамлаж байгаа зүйлээ зогсоо, Баяр дарга аа! 700 залуу тэнд аваачаад тамлаж байна. Галуун цуваагаар явуулаад, бүгдийг нь зодож байна. Заримынх нь эрүүл мэнд муудсан. Зарим нь нас барсан сурагтай. Энэ зүгээр хүмүүсээс ирж байгаа мэдээ. Тамлагаагаа зогсоо!
С.Баяр: -Элбэгдорж оо, зөв харьцмаар байна шүү, та. Та нэг бага дарга, цэрэгт тушаал өгч бай гаа юм шиг ярихгүй шүү.
Б.Жаргалсайхан: -За, бит гий тэгж хэрэлдэцгээ. Элбэг ээ, тайван.
С.Баяр: -Энэ ийм микрофон тавьчихаар хөөрчихдөг юм.
Ц.Элбэгдорж: -Чи зүгээр байж бай за.
С.Баяр: -Би нэг санал хэлье. Өнөөдөр Монголын төр, засаг энэ болсон үймээн самууны эздийг тог тоо хоор ажиллаж байна, ойлгож байна уу? Тэнд садаа тавьж болохгүй шүү! Тамлаж байгаа зүйл бай гаа болвол хариуцлага хүлээнэ. Хэн тамласан юм? Гэхдээ нэг ч этгээдийг тэндээс нь шалгахгүйгээр гаргахгүй. Ойлгож байна уу? Түүнд битгий садаа болоорой!
Ц.Элбэгдорж: -Чи зохиомлоор мэдүүлэг авахаа зогсоо.
С.Баяр: -Чи байна шүү дээ, харин “гэмт этгээд гэлбэлзэнэ” гэдэг шиг хандаж байна лээ шүү.
Б.Жаргалсайхан: -Элбэгдорж дарга аа, та бол Ерөнхий сайд байсан хүн, намын дарга хүн хариуц лагатай яриарай.
М.Энхсайхан: -Бас улс төржилтөө жаахан бол гоомжтой ярь аа.
Ц.Элбэгдорж: -Нотлогдож байна. Б.Жаргалсайхан: -Тэгж бас болохгүй ээ. Нотлож ярь.
Ц.Элбэгдорж: -Ер нь бол үүнийгээ болимоор юм. Худлаа нэг юм сонсчихоод, эсвэл өөрөө зохиочихоод, дундаас нь турхирах гэж ингэж зохиол бичиж болдог юм гээд, чи болих юм биш үү? Чи Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн.
Ц.Элбэгдорж: -Юунаас мулт рах гээд байгаа юм? Хаанаас мултлах гээд байгаа юм?
Ц.Нямдорж: -Аан? Чи өө рийн хөө өдүүлсэн хэрэг явдлыг хаах гэж дэмий юм битгий ярьж бай.
Б.Жаргалсайхан: - Элбэгээ одоо болио. Тайван сайхан аж лаа хий.
Ц.Нямдорж: -Ер нь урьдчилаад дүгнэлтээ гаргаад, түүнийгээ зөвтгөх гэж явж байгаа байхгүй юу.
Н.Энхбаяр: -За тайван. Ээл жээр ярь.
Д.Лүндээжанцан: -Алсан эз дийг олох хэрэгтэй шүү дээ.
Ц.Элбэгдорж: -Олон гомдол байна. Гомдол болгон дээр тодорхой зөрчил будилаан гарсан. Гэрчтэй, баримттайгаа байгаа.
Б.Жаргалсайхан: -Цагдаа галт зэвсэг хэрэглээгүй гээд хурал дээр мэдэгдээд байна лээ шүү дээ. Ямар учиртай юм бэ?
Д.Дорлигжав: -Яалаа гэж, тийм юм байхгүй. Наадах чинь хэлж болно оо, би мэдэж байна. Түрүүчээсээ гарсан нь ирээд, уулзаад зовлон, жаргалаа ярьж байна. Би “Ард” кино теат рын үүдэн дээр байж байсан чинь гэв гэнэт аваачаад...
Б.Жаргалсайхан: -Цагдаа нь дуудаж аваачаад уу?
Д.Дорлигжав: -Тийм. Тэр хорьдог юмандаа хийчихээд, тэлээгийн нь нэг тийшээ сугалж шидээд, түрийв чийг нь ийшээ шидээд, ингээд хоёр хонуулчихаад, маргааш нь ганц хоёр юм асуугаад явуулсан. Явуулахад нь би түрийвчээ авна, би тийм юмаа авна гэсэн чинь, битгий олон юм хуцаад бай, яв гэсэн. Би “Ард”-ын үүдэн дээр зүв зүгээр яаж байтал намайг барьж авсан гэж байна шүү дээ. Яаж байгаа юм? Тэнд хяналт байсан юм уу, байхгүй юм уу, эсвэл ингээрэй гэсэн юм уу? Нэг сайн айлгаадахаарай гэсэн юм уу? Эсвэл та нар мэдэхгүй байгаа юм уу, ийм байдлаа. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна шүү дээ. 16 настай хүүхдийг хойноос нь булчинг нь зад буудаад хаячихсан, одоо Гэмтлийн эмнэ лэгт хэвтэж байна. Хой ноос нь шүү! Буудагдсан хүмүүс дандаа нуруунаасаа юм байна лээ шүү дээ. Ер нь дагзнаасаа, энэ нь зад буудагдсан байна лээ. Урд талаас нь ирээд, эсэргүүцсэн бол урд талаас нь буудсан байж таарна шүү дээ. Би тэр танай Хууль зүйн сайдын телевизээр ярьж байгааг харсан Ерөнхий сайд аа. Иргэд хоорондоо хөөцөл дөж буудалцсан шиг байна, хоёр хүн гэж хэлж байсан. Гэтэл аль хэдийнэ тэр чинь Госпиталь, I эмнэлэг, Гэмтэл дээр очоод хэд хэдэн хүн нас барчихсан байсан. Яагаад ингэж дарж байгаа юм, яагаад нууж байгаа юм, мэдсээр байж?
С.Баяр: -Чи намайг байцаагаад байгаа юм уу, яагаад байгаа юм бэ?
Д.Дорлигжав: -Тэгж байна.
С.Баяр: -Аан?
Д.Дорлигжав: -Үүнээс өөр газар ч байцаана.
С.Баяр: -Тэгээрэй.
Д.Дорлигжав: -Тийм, тэгнэ.