Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээс нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр өглөө 06.10 цагт саатуулсан.
“Албадан саатуулах ажил хууль зөрчөөгүй, мөрдөн байцаах ажилд удаа дараа саад учруулсан учир баривчлахаас өөр арга байгаагүй” гэж АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн тасгын дарга Э.Амарбат мэдэгдсэн. АТГ-ынхан үйл явдлын таоаар 14.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийх бол ЦЕГ-ынхан 12.00 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийхээр боллоо.