МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү яг одоо Төв аймгийн хорих ангид ажиллаж байна.
“Н.Энхбаярыг баривчилсан нь хууль бус гэж үзэж байна. Үндэслэлээ тодорхой хэлээгүй атлаа хүч хэрэглэн төрийн тусгай хамгаалалтад байгаа хүний эрх чөлөөнд халдаж болохгүй. Шүүх байгууллагынхан төрийн тусгай хамгаалалтад байгаа хүний эрх чөлөөнд халдахдаа яах ёстой вэ гэдгээ мэдэхгүй шийдвэр гаргасан нь харамсалтай байна” гэв. Тэрбээр Н.Энхбаяртай уулзаж, үйл явдал хэрхэн өрнөж байгааг хэлж, хуульчийн хувьд цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцах юм байна.
Х.Сүрэн