Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ба ривчилсан шүүх, хүчний байгуул лагын ажиллагаа “өндөр халуурч” байсан Монголын улс төрийг доргиож орхив. Улс тө рийн энэ доргион сонгууль болтол намжихг үй ч байж мэднэ. Гуравдагч хүчний төлөөлөл болоод байсан МАХН-ынхан орон даяар эсэрг үүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ бүхэн 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээн шиг юмыг бүү өдөөгөөсэй гэж залбиръя. Монгол дахь улс төрийн энэ бужигнаан хөрөнгө оруулагчдыг “хүлээх горимд” шилжүүлж, заримд нь олз болох ч магадлалтай. Үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь эрх баригч хоёр намын улс төрийн шийдвэрээс шалтгаалах болоод байна. Таван хүний аминд хүрч, цөөнгүй хүнийг тахир дутуу болгосон, олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан долоодугаар сарын 1-ний үймээнээс сургамж авсан эрх баригчид асуудлыг чинээнд нь тултал хурцатгахгүй гэж найдъя. Тэртээ тэргүй дэлбэрэхдээ тулаад байсан улс төрийн “бөмбөг”-нд шүүх, хүчний байгууллагынхан гал тавьсан нь харамсалтай. Тэр “бөмбөг”-ний тэсрэлт хэр хүчтэй байх, гарз хохирол учруулах, эсэхийг одоо гоор тааж хэлэх аргагүй.
Дөрвөн жил ярьсан Сонгуулийн тухай хууль мухардаж, төрийн эрх барих байгууллагаа ямар журмаар сонгох нь тодорхой бус, иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажлыг удаашруулсан зэрэг эрх баригчдын урагшгүй ажил олон түмнийг бухим дуулаад байсан. Дээр нь долоодугаар сарын 1-ний үймээний үеэр жагсагчдын эсрэг зэвсэг хэрэглэсэн хэрэгт цагдаагийн дарга нарыг буруутган цагдан хорьсон, үйл члүүлэгчдийнхээ хууль ёсны эрхийг хамгаалахаас татгалзсан өмгөөлөгчдийг шүүгчийн шийдвэрээр алба дан саатуулсан, Фрийдланд гэх зайтай канад эр Монголын газар нутаг, баялгийг харьд худалдахаар санаархсан зэрэг асуудал Монголын улс төрийг хурцатгаад байв.
Яг ийм эгзэгтэй үед Ерөнхийлөгч асан Н.Энх баярыг баривчилсан нь даарин дээр давс нэмлээ. Энэ ажиллагаа улс төрийг тогтворгүй болгоно гэдгийг хууль шүүхийнхэн тооцоолсон л баймаар. Шүүхийн тогтоолыг биел үүлэх нь цагдаагийн үүрэг. Үүрэг гүй цэтгэснийнх нь төлөө тэднийг буруутгах үндэсгүй. Хуулийн байгууллагаас зарлан дуудах хуудас аваад хагас жил шахам үл тоосон гэхээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хуулиа биелүүлээгүй буруутай. Бөөсөнд хутга гэгчээр нэг хүн саатуулах гэж хэдэн зуу гаа раа хөдөлсөн хууль, хүчний бай гууллагынхны болхи ажиллагааг харахаар манай тусгай албаны ажилтнуудын байж байгааг ээ гэж өө рийн эрхгүй дуу алдахад хүрсэн. Өнгөрсөн пүрэв гаригаас баасанд шилжих шөнө юу болов, үйл явдал цаашид хэрхэн өрнөх вэ гэдгийг элдэв тайлбаргүйгээр уншигчдадаа хүргэе.
Ерөнхийлөгч асан, МАХНын дарга Н.Энхбаярыг баривчилсан яв дал Төрийн ордонд “түгшүүр зар ла сан” мэт бол лоо. Энэ үйл явдалтай холбоотой эсэргүүцлийн жагсаал болох зар тарсан байсан тул Төрийн ордон өчигдөр өглөөнөөс хамгаалалтаа чангатгаж, хүчээ нэмсэн аж.
10.30 цаг. Үдээс өмнө хуваарь ёсоор УИХ-ын чуулган хуралдах байсан ч энэ явдлаас болоод хойшлов. УИХ дахь МАН-ынхан намын дарга, ерөн хий нарийн бичгийн даргаа байлцуу лан “А” зааланд хуралдсан. Бү лэг, Удир дах зөвлөл нь хамтдаа ярилц сан юм байна. Дээрх үйл явдлын гэрч болж, газар дээр нь байлцан, тө рийн тусгай хамгаалалтынханд “зо дуулсан” гурван гишүүн ч хуралдаа оролцов. Тархи нь хөдөлсөн, буй данд да руулж нүдний шилээ эвдүүлсэн, “ша наа дуулсан” гурван гишүүнээс хурал даа орохынх нь өмнө сэтгүүлчид тод руулга авсан. Тэд эмнэлэгт хандсан, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Гэхдээ сэтгэл санааны хувьд гом долтой учир УИХ-д энэ талаар мэдээлэл хийнэ гэж байсан юм. Мөн тэднийг УИХ дотор МАХН гэ дэг бүлэг байгуулна, намаасаа гарч МАХН-д орж байгаа гэх мэт мэдээлэл таржээ. Үүнд Ч.Улаан гишүүн “Яг намаасаа гарна гэж мэдэгдээгүй” гэсэн хариу өгөв. УИХ-д бүлэг байгуулах эсэ хэд ч тодорхой хариу алга. Гагцхүү “Зүү ний хүчний намууд цаашид хам тарч ажиллавал ам жилтад хүрнэ” гэсэн байр сууриа тэд илэрхийлсэн. Бүлэг нь болсон явдлын талаар тэд нээс мэдээлэл, тайлбар авсан гэнэ. УИХ дахь МАН-ын бүлэг болсон яв далд ямар үнэлэлт, дүг нэлт өгч буй гаа гар гасан мэ дэгд лээрээ тайл барлав.
Бүлгийн хурал 12.00 цагт тарж, 14.00 цагт ахлагч Ө.Энх түвшин, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүх баа тар, Д.Сарангэрэл нар сэтг үүлч дэд мэдээлэл хийв. 14.00 цаг. МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин “Ерөн хий лөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ эрүү үүсгэн шалгаж, улмаар түүнийг цаг дан хорих хүсэлтийг прокурорт гар гасан юм байна. Про курор зөвш өөрч, шүүх шийдвэр гаргажээ. Гэтэл үүнийг намууд улстөржүүлж, ард нь МАН байгаа мэтээр гуйвуулж байна. АТГ, прокурор, шүүх бол бие даасан байгууллага. Гэхдээ тэд ажил лагаа явуулахдаа хүний эр хийг зөр чиж, эд хөрөнгөнд нь халдаж болох гүй, ийм завхрал гаргасан албан ту шаалтан хэнтэй ч болов хариуцлага тооцох ёстой” гэлээ. Тэдний гар гасан мэдэгдэлд “Цаашид хууль, шүү хийн байгууллагын аливаа үйл ажил лагаанд хөндлөнгөөс оролцох, улс төрийн зорилгоор элдэв тайлбар дүг нэлт хийх нь асуудлын үнэн зө- вийг олоход саад тотгор учруулж, олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нө лөөлж, нийгэмд бухимдал үүс гэх ноц той үр да гаварт хүргэж бол зошг үйг сануулж байна. Энэ ажил лагааг зо хион байгуулсан АТГ, шийдвэр гаргасан шүүх, прокурорын бай гууллага тухайн асуудлаар холбогдох тайл бар мэдээллийг хуулийн хү рээнд цаг алдалгүй олон нийтэд хүргэхийг шаардаж байна” гэжээ. Болсон явдлыг телевизээр харахад хүний эрх зөрчсөн, хууль бус ажиллагаа гэж ойлгогдсон гэдгийг Ө.Энхтүвшин гишүүн үгүйсгэсэнгүй.
-Танай намын гурван гишүүн тэр үед байсан. Тэдний бүрэн эрхэд халдсаныг юу гэж үзэж байна вэ?
-Гишүүд хэнтэй ч уулзах эрхтэй. Бид гишүүдтэйгээ уулзаж, болсон явд лын талаар тайлбар авч байгаа.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ талаар Бүлэгтээ мэдээлэл хийсэн үү?
-Ц.Нямдорж сайд гишүүдийн асуултад хариулсан. Тэр “Ийм үйл ажиллагаа болсныг өглөө мэдсэн” гэж хэлсэн гэв. Төрийн ордонд МАН-ынхан бужиг наж байсан ч АН-ынхан харагдсан гүй. АН-ын гишүүд сэтгүүлчдийн нүдэнд өртөхгүй байхыг хичээсэн үү, тааралдсангүй. Гэхдээ тэднийг на мын даргынхаа өрөөнд хуралдаж байна гэх мэдээлэл тарсан юм. УИХ дахь Бүлгийн Хэвлэлийн албаныхан нь МАН мэдээлэл хийх гэж байгаа эсэхийг байн байн асууж байсан. Сэтгүүлчдийн “олж авч чадсан” хүн нь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг байлаа. Тэрбээр “Монгол Улсад бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой. Хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсож байгаад бүлэг албан ёсны байр сууриа илэрхийлнэ” гэсэн ерөнхий хариу өглөө.