Төрийн ордон “дуугаа хураажээ”. Айдаст автсан юм уу гэмээр нэг хэсэг байгаа нь анзаарагдав. Хэвлэлийнхэн мэдээж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлан саатуулсан асуудлаар улстөрчдийн, тэр тусмаа УИХ-ын гишүүдийн санаа бодлыг сонсохыг хичээж тэдний хойноос гүйлдэнэ. Ордны баруун жигүүрийн дөрөвдүгээр давхарт, М.Энхболдын өрөөний үүдэнд хэсэг сурвалжлагч мань эрийг хүлээж байгаа бололтой зогсож харагдсан. Гэтэл доод давхраас “манайхаан, С.Лам баа ирж явна шүү” гэж хэл дуулгав. Тэд гуравдугаар давхар руу гүйлдлээ. Экс Ерөнхийлөгчийг хүч хэрэглэн баривчилж, ачиж явсан асуудлаар АН-ын гишүүд, удирдлага юу гэх нь сонирхолтой байлгүй яах вэ. Н.Алтанхуяг даргын өрөөний үүдэнд бүлгийн нь дарга Ч.Сайханбилэг манайханд “олзлогджээ”. Тэдний хажуугаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өнгөрөх гэтэл нэгэн те левизийн бүсгүй “бариад” авав. “Танай дотоодын цэрэг энэ ажиллагаанд оролцсон гэл үү” гэж тэр сурвалжлагч үг унагах зорилгоор асуув бололтой. “Тийм зүйл байхгүй. Би хөдөө яваад өглөө ирлээ. Ямар ч мэдээлэл алга. Манай бүлэг харин мэдэгдэл гаргах гэж байгаа юм билээ” гэсээр сайд мултрав. Г.Батхүү, Ч.Сайханбилэг нарын АН-ын бүлгийн гишүүд Н.Алтанхуяг даргын өрөөнд “цаг үеийн” асуудлаар уулзсан юм билээ. Яахав, ийхэв гэлцсэний дараа ямар нэгэн албан ёсны мэдэгдэл гаргах шаардлагагүй. Бараг нэг намын шахуу хүмүүс өөрсдөө учраа олно биз гэсэн байдлаар харзнахаар болжээ.
Энэ сэдвээр АН-ынхан Ерөнхийл өгчтэй санал солилцсон байхыг зарим хүн үгүйсгэхгүй байгаа юм. Нэг хүнийг баривчилсны төлөө төрийн ажил зогсох ёсгүй билээ. УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан, Төрийн байгуулалтын байнгын хороогоор Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, үдээс хойш нь махны үнийн өсөлтийн асуудлаар Ерөнхий сайдад С.Бямбацогтын тавьсан асуулгын хариуг сонсох байв. Гэсэн ч улс төрийн томоохон зүтгэлт нийг баривчилчихаад байхад мах яриад суух нь утгагүй гэж УИХын удирд лага хийгээд Ерөнхий сайд үзсэн сураг дуулдсан. Төрийн ордонд ажилладаг хүмүүсийн ярианы сэдэв мөн л Н.Энхбаярыг тойрсон асуудал.
Экс Ерөнхийлөгчийг барихын төлөө хөршүүдийнх нь эд хөрөнгийг цонхоор шид лэх зэргээр эвдэн сүйт гээд зогсох гүй, хөрш айлын эздийг хар үүрээр, дан хувцастай гэрээс нь туугаад гаргачихаж байгаа, гэмгүй иргэд, бүр УИХ-ын гишүүний бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан Монголын цагдаагийнхны гүй цэтгэх ажиллагааны талаар нэг л ёозгүй өнгөөр ярьцгааж байна билээ. Хууль дүрэм, хүний эрхийг дээд зэр гээр эрхэмлэдэг, супер тус гай хүчинтэй улсаас хүн хулгайлж чад даг манай тусгайнхан энэ удаа ёс той хөгөө чирлээ. Н.Энх баярыг баривчлаад авч явсаны дараах гэрийнх нь ундуй сундуй байдлыг телевизээр бараг хүн бүр харжээ. Ид хаваа гайхуулсан арван хэдэн залуу жар шахаж яваа нэгнийг барих гэж холион бантан хутгасныг ам уралдан ярьж байна, ордноор.
Гэхдээ Н.Энхбаярыг өмөөрөх хүн олон таарсангүй. Хууль шүүхийн өмнө Ерөн хийлөгч асан, жирийн иргэн тэгш эрх тэй байх ёстой гэцгээв. Гагцхүү гүйцэтгэх ажиллагаа бохир заваан болсныг дахин дахин шүүмжиллээ. Арга ч үгүй биз ээ. Төрийн тэргүүн асныг тэгж элдэвлэж байгаа юм чинь жирийн иргэдийг яадаг бол доо гэсэн бодол олон хүнд төрсөн байж таараа. Үүрэг гүйцэтгэж болно, ажлаа ч хийлгүй яахав. Тэгэхдээ мэргэжлийн алдаа гаргасан хэнтэй ч хариуцлага тооцдог байх ёстой. Олон түмний хэлж ярьж байгаа санаа, улс төрийн намуудын мэ дэгдэлд ч энэ тухай анхааруулжээ.