Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлахаар очсон АТГ-ынхан түүнийг саатуулж чадаагүйгээс цагдаагийн ажилтнуудаар энэ ажиллагааг хийлгэсэн тухайгаа өчигдөр сэтг үүлчдэд мэдээллээ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ, тус хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр нар сэтг үүлчдийн асуултад хариулав.
Э.Амарбат: -Монгол Улсын Ерөнхийл өгч асан Н.Энхбаяртай холбоотой гомдлыг Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэн Энхжаргал УМБГ-т гаргасан юм билээ. Түүний дараа иргэн Сэргэлэн “Улаанбаатар таймс” сонины менежментийн хувьчлалтай холбоотойгоор УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрд өх хэлтэст бас гомдол гаргасан. Иргэн Сэргэлэнгийн гаргасан гомдлын дагуу 2011 оны нэгдүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар дээрх хоёр хэргийг нь нэгтгэн шалгаж эхэлсэн. Нийслэлийн прокурорын газраас дээрх хэрэгт харьяалал тогтоож, АТГ, УМБГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулан шалгуулахаар болсон.
-Тэрбээр хэчнээн хэмжээний хохирол учруулсан хэрэгт татагдаад байгаа юм бэ? -
2007 оны наймдугаар сард НИТХаас “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулах шийдвэр гарч, хөрөнгө оруулалт хийх хамтарсан компани байгуулахаар болжээ. Гэтэл байгуулагдаад 10 хонож байсан, нэг сая төгр өгийн дүрмийн сантай “Хар дун” гэх компанид хувьцааны 75 хувийг шилж үүлэх шийдвэрийг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр гаргасан. Үүний улмаас тус зочид буудлыг 137 сая төгрөгөөр үнэгүйдүүлсэн. “Хар дун” компани нь Н.Энхбаярын шадар туслах Б.Тулгын төрсөн ах Б.Хуягийн нэр дээр байсан бөгөөд энэ хүн мөрдөн байцаалтаас оргож, хаана байгаа нь тогтоогдохг үй байгаа. Ингээд хувьчилж авснаас хойш нэг их удалгүй Энхбаярын Батшугар тушаал гаргаж, 1.2 хоёр тэрбум төгр өгийн хөрөнгөтэй “Өргөө” зочид буудлыг өөрийн “Ремиф” гэх компанийн охин компани болгосон. “Улаанбаатар таймс” сониныг менежментийн хувьчлалаар хувьчилсан. Гэтэл хувьчилж авсан компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биел үүлээгүй байхад худалдах шийдвэр гаргаж, 2.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй объектийн хамтаар 369.7 сая төгрөгөөр худалдсан. До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг түүнийг нь худалдаж авсан. Хувьчлал хуудуутай явснаас болж тухайн объект 1.7 тэрбум төгр өгөөр үнэгүйдсэн. Түүнийг Н.Энхбаярын төрс өн дүү Н.Энхтуяагийн нэр дээр байдаг “Эскон” компаниас “Медиа холдинг” гэх компанид хөрөнгө оруулж авсан. Мөн 2000 онд УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа Японы буддын шашны нэгэн байгууллагын Монголын ард түмэнд бурхны шашныг сурталчлах үйлсэд хандивласан телевизийн тоног төх өөрөмж болох 46 нэр төрлийн 113 мянга гаруй ам.долларын үнэтэй тоног төхөөрөмжийг Гандантэгчэнлин хийдэд шилж үүлэлг үй өөртөө авч, “ТВ-9” телевизийг байгуулсан. Түүнээс гадна Ж.Мягмаржаргал гэдэг хүнтэй Н.Энхбаяр ашиг сонирхлоороо холбогддог. Хонконгод бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” компаниас “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийл үүлэх гэрээ байгуулж залилсан. Түүнтэй гэрээ байгуул гэсэн чиглэлийг Н.Энхбаяр өөрөө өгч, зохион байгуулсны улмаас “Эрдэнэт” үйлдвэрт 3.3 сая ам.долларын хохирол учруулсан. Бас Баянзүрх дүүргийн V хорооны нутаг, “Зарубежстрой” компанийн байрыг хууль бусаар авсан гэх зэрэг асуудалд Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон.
-Н.Энхбаяр намайг сэжигтнээр тооцоог үй, нэг ч удаа тогтоол танилцуулааг үй, дуудаагүй гэдэг шүү дээ. Танайхаас хэчнээн удаа зарлан дуудах хуудас өгсөн юм бэ?
-Сэжигтнээр тооцож шалгах болсон тухай өөрт нь танилцуулж, зарлан дуудах хуудас гардуулж өгсөн. Гэвч нэг ч удаа ирээгүй. Мөрд өн байцаагчийн зарлан дуудах хуудас 10 удаа өгсөн. Өөрт нь, оршин суугаа хорооных нь Засаг даргаар дамжуулж, гэр бүлийн насанд хүрсэн хүнээр дамжуулж өгөх гэхэд хүлээж авахаас татгалзсан. Гэрт нь аваачиж өгөхөд өөрөө байгаа хэрнээ татгалзаж байсан. Аливаа хэргийн сэжигтэн гэм буруугаа хүлээх үүрэг хүлээхгүй ч мөрдөн байцаагчийг дуудсан цагт ирэх ёстой.
-Сүхбаатар дүүргийн шүүхээс хэзээ захирамж гарч, түүнийг саатуулах болсон юм бэ. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг ингэж албадан саатуулж болдог юм уу?
-Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ сарын 12-нд 119/S дугаартай захирамж гарсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хэрэг бүртгэгч, мөрд өн байцаагч хэргийг тал бүрээс үнэн бодитоор нь нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах үүрэгтэй. Н.Энхбаяр дуудсан цагт ирээгүйгээс мөрдөн байцаах ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөл алдагдсан. Үүссэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын явц, үр дүн, цугларсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу шүүхэд танилцуулж, сэжигтнийг цагдан хорих шүүгчийн захирамж гарсан. АТГ-аас хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр саад учруулахгүй байхыг Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Б.Батзоригт удаа дараа мэдэгдэж байсан. Харамсалтай нь манай байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааг хангах арга хэмжээг аваагүй. Харин ч эсрэгээр саад учруулан есөн ажилтнаар хүч нэмэгд үүлж, АТГ-ын албан хаагч нарын үйл ажиллагаанд саад учруулсан, хүчээр эсэргүүцсэн, галт зэвсэг хэрэглэсэн. Хан-Уул дүүрэгт байрлах Удирдлагын академийн ойролцоо байдаг гэртээ орж, дотроосоо түгжиж, намын дэмжигч нар нь АТГ-ын ажилтнуудыг дотогш нэвтрүүлэхгүй байгаагаас цагдан хорих тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжг үй болсон.
Ч.Өнөрбаяр: -Н.Энхбаярын Ерөнхийл өгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан. Тиймээс УИХ, Засгийн газрын зүгээс шийдвэр гаргаж, III зэргийн хамгаалалтад байлгахаар болсон. Энэ төрлийн хамгаалалт нь тухайн хүнийг аливаа гэмт халдлагаас хамгаалж буй болохоос бус гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хамгаалах учиргүй.
-Та Н.Энхбаяртай өөрийн биеэр уулзсан. Юу ярьсан бэ?
Э.Амарбат: -Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг хэлсэн. Гэвч тэрбээр ямар ч тохиолдолд хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, уг хүнийг албадан ирүүлэх арга хэмжээг цагдаагийн байгууллагыг хэрэгжүүлэх хүсэлт тавьсан. Би түүнтэй уулзаж, шүүхийн шийдвэрийг л танилцуулсан.
-Түүнийг Төв аймаг дахь Цагдан хорих байранд хорьж байгаа. Биеийн байдал нь тааруухан, даралт нь ихэссэн гэж байгаа шүү дээ. Баривчлахдаа хүний эрх зөрчсөн, эд зүйл эвдэж, устгасан гэж хүмүүс дургүйцэж байгаад ямар тайлбар өгөх вэ?
-Сэжигтнээр тооцон түүнийг 14 хоногийн хугацаатай цагдан хорихоор болсон. Хэрэв яллагдагчаар татагдсан тохиолдолд цаашид хоёр сарын хугацаагаар хорих хуулийн заалт байдаг. Сэжигтэн яллагдагчийг Цагдан хорих байранд хүлээн авахад эмч үзлэг хийдэг. Үзлэг хийхэд даралт нь хэвийн, биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Түүнийг албандан саатуулах, баривчлах үйл ажиллагааг хэрэгж үүлэхдээ хүний эрх зөрчсөн, буруу үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бол гэр бүлийнхэн нь, өмг өөлөгч нь хуулийн байгууллагад хандах эрхтэй. Сэжигтнийг өмгөөлөгчтэйгөө уулзах боломжоор хангаж байгаа.
-Машинтайгаа явж байхад нь танай ажилтнууд очоод буу гаргаж дайрсан гээд байгаа шүү дээ. Яагаад буу гаргаж сүрдүүлсэн юм бэ. Үүнээс чинь болж амь насанд нь халдахыг завдлаа гэх хэл ам гараад байгаа.
Д.Цоодолсэнгээ: -Манай ажилтнууд түүнтэй уулзаж, баривчлах болсон шүүгчийн захирамжаа танилцуулахаар машиныг нь зогсоож, хаанаас ямар ажлаар явж буйгаа хэлсэн. Гэтэл машинаас хамгаалагч нь бууж ирээд буу гаргаж, “Та нарыг бүгдийг чинь буудна” гэж хэлсэн. Энэ үед манай ажилтан ч бас буугаа гаргасан юм байна лээ. Ингээд “Бид хуулийн дагуу ажлаа хийж явна. Буугаа далд хий” гэж хэлээд манай ажилтан өөрөө буугаа далд хийсэн. Гэвч тэд хууль ёсны шаардлагыг хүлээж аваагүй. Бууг нь булаан авч, хүхээгийг нь шалгахад сумласан байсан. (Хамгаалагчийн буунаас гарсан сумыг үзүүлэв). Энэ үед Н.Энхбаяр машинаас бууж ирээд манай нэг ажилтныг тэвэрч аваад “Энэ хүн буутай байна” гэж хүмүүст хэлээд бууг нь булаах гээд байхаар нь манай ажилтан буугаа цагдаагийн хамгаалалтад шилжүүлсэн байна лээ. Гэтэл Н.Энхбаярын намынх нь гишүүд “Амь насанд нь халдахыг завдлаа” гэсэн цуурхал тараагаад байгаа юм.
-Энэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн даалгавраар гүйцэтгэсэн гэж Н.Энхбаяр, түүний намынхан нь хэлж байгаад ямар тайлбар өгөх вэ. Мөн энгийн хувцастай олон алба хаагч энэ ажиллагаанд оролцсон гэж байгаа?
УМБГ-ын дэд дарга, дэд хурандаа П.Батбаатар: -АТГ-ын мөрдөн байцаагчийн тогтоолыг биелүүлэх ажиллагаа хууль журмын дагуу болсон. Энэ үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд оролцож үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагын 300 алба хаагч оролцсон, тэдний нэг нь ч галт зэвсэг авч яваагүй, хэрэглээгүй.
Д.Цоодолсэнгээ: -Энд улст өрийн ямар ч зорилго байхгүй. Долоодугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор энэ сарын 12-нд хийсэн түүний мэдэгдэлтэй бүр ч холбоогүй.